solongonews
Хятад улс дэлхийн хамгийн том Чөлөөт худалдааны бүсэд нэгдэв
2020-11-16 09:26
Хятад улс дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсэд нэгдэв.

   Найман жилийн туршид нийт 28 удаа албан ёсны хэлэлцээрээр "Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслол энэ сарын 15-нд видео хэлбэрээр амжилттай явагдав. Ингэснээр дэлхийн хүн ам хамгийн олон, гишүүн орнуудын бүтэц олон янз, хөгжлийн нөөц ихтэй чөлөөт худалдааны бүс байгуулагдлаа.

Хэлэлцээрт гарын зурсан нь бүс нутгийн эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэх, халдварын нөхцөл байдалд дэлхийн эдийн засагт эрч хүч сэлбээд зогсохгүй бүс нутгийн орнууд олон талт үзэл болон чөлөөт худалдааны дэмжлэг хүсэл эрмэлзэлтэй байдаг. Нээлттэй хамтын ажиллагаа нь харилцан ашигтай хамтдаа хөгжих зорилтыг биелүүлэх зөв арга хэмжээ хэлбэр гэдгийг дэлхий нийтэд харууллаа.

Америкийн улс төрчид худалдааг ивээх үзэл болон ганц талт үзлийг дэвэргэсэн, халдварт цар тахал гарсны улмаас дэлхийн эдийн засаг хумигдаж эхэлсэн. Иймэрхүү нөхцөл байдалд дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь эдийн засгийн эрч хүч ихтэй, өсөлтийн нөөц ихтэй Зүүн Азийн зах зээл нь худалдааг ивээх үзэлд хүчтэй хариу барьж, дэлхийн эдийн засгийн хөгжил, олон талт үзлийг дэмжих итгэл төрүүлэв.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар гишүүн орнуудын давуу талуудыг бүрэн дайчилж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн эрч хүч болон өсөлтийн нөөцийг илүү ихээр нээж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихэд шинэ үүрэг чадавх нэмэрлэх болно. Хятад улсын хувьд хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Хятадын бодлого боловсруулах түвшинд цаашид гадаадад илүү нээлттэй байлгах амлалтаа биелүүлж буй явдал юм. Тус хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Хятад улс асар том зах зээлийн давуу тал болон дотоод эрэлт хэрэгцээний нөөцийг илүү үр дүнтэй ашиглан, өндөр чансаатай гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхий нийттэй хөгжлийн ололтоосоо хуваалцах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл