Нойр бол хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг бие махбодийн хамгаалагч. Гэвч харамсалтай нь дэлхийн нийт хүн амын 45 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байдаг.
Дэлхийн 21 дэх нойрны өдөр өнөөдөр /03 дугаар сарын 21-ний өдөр/ тохиож байна. Тус өдрөөр дамжуулан хүн сайн нойр авахын ач тусыг таниулж, сурталчлах, түүнчлэн олон хүнд тулгардаг нойрны хүндрэл, нойргүйдлээс хамгаалж, нойргүйдэлтэй холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм.
"Дэлхийн нойрны өдөр"-тэй холбоотойгоор Хятад улсад саяхан хийсэн нэгэн судалгааг танилцуулжээ. Хятадад насанд хүрэгчдийн 38 хувь нь нойргүйдлийн асуудалтай гэсэн бол ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт 27 хувьтай байдаг юм байна. Тиймээс Хятадад энэ үзүүлэлт дэлхийн дунджаас 10 хувиар илүү байгаа юм. .
Нойргүйдэл бий болгогч олон шалтгаан бий. Үүнд урт хугацаагаар оройтож унтах нь биеийн эрүүл мэндэд маш их сөргөөр нөлөөлдөг. Харин эсрэгээрээ маш сайн унтаж амрах нь танд дуусашгүй эрч хүчийг бэлэглэдэг.
Хичээл сурлага нь хүнд байгаа бол хүүхдүүдийнхээ нойрыг хасахаас илүүтэйгээр суралцах үр бүтэмжийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Үүнтэй адил ажлын ачаалал хүнд үед ч шөнөжингөө ажиллах биш, харин үр бүтээмжээ дээшлүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Мөн тоглоомонд донтсон хүмүүс муу зуршлаа хаясны дараа жинхэнэ өөрийгөө олж авах боломжтой. Хэрэв та урт хугацааны турш нойргүй байвал мэргэжлийн байгууллага юм уу, мэргэжлийн хүмүүст хандаарай.
