solongonews
Олон улсын загасны аж ахуйн яармаг эхлэв
2019-10-31 21:07
Хятадын олон улсын загасны аж ахуйн 24-р яармаг 10-р сарын 30-нд Чиндаогийн олон улсын яармагийн төвд эхэллээ.

             Тус яармагт 53 улс орон,бүс нутгийн 1600 компани оролцож, дэлхийн олон төрлийн усны гаралтай бүтээгдэхүүн усны амьтныг үржүүлж, боловсруулах технологи, холбогдох үйлчилгээг бүх талаар харуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн загасны аж ахуйн яармагийг Чиндаод 6 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба үзэсгэлэнгийн талбай 100 мянган ам дөрвөлжин метр, орон орны 22 үзэсгэлэнгийн баг оролцож байна. Үүнд ОХУ-ын загасны аж ахуйн газар тэргүүтэй загас агнаж боловсруулах 14 аж ахуйн нэгжээс бүрдсэн албаны төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож байна.

Үзэсгэлэнд оролцохоор ирсэн Оросын Антей компанийн Хятадын зах зээл хариуцсан захирал сурвалжлагчид хэлэхдээ: Одоо гадаадын загас агнуурын аж ахуй Хятадын зах зээлийгихэд чухалчилж байна. Хятад дахь экспортоо өргөжүүлэхнь үзэсгэлэнд оролцож буй бүх улс орон, аж ахуйн нэгжийннийтлэг хүсэл юм гэж хэллээ.

 

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Синхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл