solongonews
Өвөр Монгол залуучууд Улаанбаатарт тоглолт хийлээ
2016-09-02 15:52
Өвөр Монгол залуучууд Улаанбаатарт тоглов.

        БНХАУ-ын ӨМӨЗО-ны Залуучуудын найрал дууны чуулга 9 дүгээр сарын 1-ний үдэш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын "Тусгаар тогтнолын ордон"-ы тайзнаа Монгол Улсын үзэгчдэд тоглолтоо өргөн барилаа. Ямар нэг ая хөгжимгүй өөрсдийн хоолойны давтамжаар дуулсан дэлхийн түвшинд хүрсэн гайхамшигтай сайхан тоглолтыг нь үзэгчид маш талархалтай хүлээн авч, алга нижигнүүлэн ташиж баяр хүргэж байсан бөгөөд дуунуудыг нь даган дуулж байсан нь тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрч байгаагийн илрэл гэж болно.

Дэлхийн түвшинд хүрсэн бүхий тоглолт гэсэн нь уран сайхны хэтрүүлэг биш. Учир нь тус чуулгын залуучууд тив дэлхийн уралдаан тэмцээнд алт мөнгөн медаль хүртэж, нэр алдраа энэ гайхамшигт урлагийн ертөнцөд өндөрт өргөн явсаар байгаа юм.

        Энэхүү концертыг Хятадын Үндэсний урлагийн сангийн удирдах төв, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Үндэсний урлагийн чуулга гүйцэтгэж, МАН-ын Ахмадын хороо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран ажиллсан юм байна.

        БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, Монгол Улсын БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулах газрын дарга Болд, МАН-ын Нарийн бичгийн дарга Төмөрхүү нар болон нийслэлийн 500 гаруй үзэгч тоглолтыг үзэж сонирхсон байна.

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл