120 сая га тариалангийн талбайн улаан шугамыг тууштай хэвээр хадгалж, үр тарианы гарцыг 65 сая кг-аас дээш, үр үржүүлгийн бааз, сайжруулсан үрийн үржүүлгийн системийг бэхжүүлэх - 2021 оны Төв хорооны нэгдүгээр номерт баримт бичигт энэ жилийн үр тарианы үйлдвэрлэлийн тодорхой зорилго, зорилтыг тодорхойлсон байна.
Цаг агаар дулаарч урдаас хойд зүгтээ хаврын тариалангийн үйлдвэрлэл ар араасаа эхэлж байна. Одоогийн байдлаар бүх газрын хаврын газар хагалах бэлтгэл ажлын ахиц дэвшил ямар байгаа вэ? Үр тарианы аюулгүй байдлыг хангах бүхий л ажлыг хэрхэн хийх вэ?
Үр тарианы талбай жилийн туршид нэмэгдсэн
- Үр тарианы тариалангийн талбайг 117 сая гаруй га дээр тогтвортой байлгаж, эрдэнэ шишийг 666.67 мянган га талбайгаар нэмэгдүүлнэ.
Хаврын тариалалтын өдрүүд өрнүүн байна. Шаньши мужийн Динбянь шянь Жя Шэнюй өглөөний 05:00 цагт эрдэнэ шиш тарих бааз дээрээ иржээ.
Жя Шэнюй:
- Саяхан бид газраа бэлдэж, бордоо цацаж, бэлтгэл ажлыг базааж байна. Өнгөрсөн жилийн ургац сайн байсан болохоор энэ жил 10 гаруй га газарт тариалангийн эрдэнэ шиш тариалахаар төлөвлөж байна. Дээр нь үрийг нь худалдаж авч маш их ажил хийхээр төлөвлөж байна.
Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Жан Жэнхэ:
- Хаврын газар хагалалт нь жилийн турш үр тарианы үйлдвэрлэлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тариачдын хувьд үр тариа тарих талбайг тогтвортой байлгах нь ургац арвин өсөх суурийг тогтвортой болгоно.
Саяхан Хөдөө аж ахуйн яамнаас 2021 онд үр тарианы үйлдвэрлэлийг тогтмол нэмэгдүүлэх чиглэл бүхий баримт бичиг гаргасан. Үр тарианы талбайг жилийн туршид нэмэгдүүлэхийг баталгаажуулах, амуу будааны хэмжээг тогтворжуулах, эрдэнэ шиш, шар буурцгийг нэмэгдүүлэхэд анхаарч, үр тарианы тариалангийн талбайг 117 сая гаруй га талбайд тогтвортой байлгах, эрдэнэ шишийг 666.67 мянга гаруй га талбайгаар нэмэгдүүлж, үр тарианы гарцыг 65 сая кг-аас дээш баталгаатай байлгаж, үйлдвэрлэлээ улам илүү нэмэгдүүлэхийг хичээнэ гэж ярилаа.
Үр тарианы тариалсан талбайг тогтворжуулахад анхаарлаа төвлөрүүлж, орон нутаг даяар идэвхтэй арга хэмжээ авдаг.
Сычуань мужийн Гуан-Ань хотын Чяньфөн дүүргийн Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн хөгжлийн төвийн дарга Зөү Юньхуа:
- Одоогийн байдлаар хаврын хагалбарыг бүрэн хийж дуусгасан. Энэ жил Чяньфөн дүүргийн хавар тариалах амуу будаа тарих талбай нь 13.13 мянган га, гарц нь бараг 92 мянган тоннд хүрнэ. Үүнд, усан тутарга тариалах талбай 8.05 мянган га, гарц нь 64 мянга 400 тонн, эрдэнэ шиш тариалах талбай 3.03 мянган га, гарц нь бараг 19.2 мянган тоннд хүрэх юм.
Өнгөрсөн жил Сычуань мужийн нийт үр тарианы хэмжээ 35.27 тэрбум килограммд хүрч, 20 жилийн дараа дахин 35 тэрбум килограммд хүрсэн. Үүнээс усан тутаргын тариа нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлжээ. Хэдэн өдрийн өмнө Сычуань мужаас энэ жилийн бүх мужийн үр тарианы тариалангийн талбайг 20.73 мянган га талбайгаар нэмэгдүүлэх саналыг дэвшүүлж, үр тарианы гарцыг 35.4 тэрбум кг-д хүрэх төлөвтэй байна.
Сычуань мужийн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны газрын дарга Ян Шюбинь:
- Сычуань муж тариалангийн талбайг хамгаалах үүргээ чанд хэрэгжүүлнэ гэж хэллээ.
Хаврын тариалалтын үеийн менежментийн ажлыг сайжруулна
Одоогийн байдлаар улаан буудайн талбайн менежментийн чухал улирал болж байна. Шандүн мужийн Чиндао хотын Жимо дүүргийн Шиньжуан тосгонд Юй Бо 6.67 га буудайн талбай дэрээ хортон шавьж устгах бодис цацаж тун завгүй ажиллаж байна.
Юй Бо:
- Саяхан агаарын температур огцом өсч, улаан буудайн ургалт бас хурдан байна. Улаан буудайн хогийн ургамлыг бүрхэхээс өмнө пестицид цацах хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн яамны мэдээлж байгаагаар энэ жил намрын улиралд тариалах улаан буудай, юүцайн тариалах талбай дахин өссөн байна. Намрын улиралд тариалах улаан буудайн тариалангийн талбай 22.3 сая га буюу өмнөх оныхоос 200 мянган га талбайгаар өссөн. Намрын улиралд тариалах юүцайн тариалангийн талбай 6.4 сая гаруй га болж, өмнөх оныхоос 266 мянга орчим га талбайгаар өссөн байна. Ихэнх газарт намрын улиралд тариалах улаан буудай болон юүцай ургасан нь өмнөх оныхоос илүү сайн байсан. Намрын улиралд тариалах улаан буудайн нэг ба хоёрдугаар хэлбэрийн суулгацын эзлэх хувь 88.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн байна.
Үрийн аж ахуйд эргэлт гаргахын төлөө тэмцэнэ
- Усан тутарга, улаан буудайн үрийг бие даан үржүүлсэн үрийг сонгож, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг дотоодын үрийн ургац нь зөрөөтэй байсаар байна
Жан Жэнхэ:
- “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын үр тарианы жилийн гарц 65 сая кг-аас давсан хэвээр байгаа бөгөөд үр тарианы үйлдвэрлэл сайн үр дүнд хүрсэн байна. Одоогийн байдлаар үр тариа үйлдвэрлэх нь тоо хэмжээг баталгаажуулахын зэрэгцээ чанарт анхаарах хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийг ашиглаж хөдөө аж ахуйн шинэчлэлийг хурдасгах болно.
Энэ жилийн Төв хорооны нэгдүгээр номерт баримт бичигт үрийг хөдөө аж ахуйн шинэчлэлийн үндэс суурь болгохыг санал болгов. Хөдөө аж ахуйн герплазмын нөөцийг хамгаалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг бэхжүүлж, хөдөө аж ахуйн биологийн үржүүлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэж, биологийн үржлийг аж үйлдвэрийн аргаар эмх цэгцтэй сурталчилж, үрийн аж ахуйд эргэлт гаргахын төлөө тэмцэнэ.
Энэ хугацаанд Бэйда Хуанкэньфэнгийн Үрийн Аж Үйлдвэрийн ХК-ний Долоон Оддын фермийн салбарын ажилтнууд Хар мөрөн мужийн Долоон Оддын ферм дээр 700 мянга га тутарга тарианы эрхлэх үрийг бэлтгэх, үрийг бүрхэх ажилд завгүй зүтгэж байна.
Бэйда Хуанкэньфэнгийн Үрийн Аж Үйлдвэрийн ХК-ний Долоон Оддын фермийн салбарын дарга Ван Юйлянгийн хэлснээр энэ жил Долоон Оддын фермд 5000 гаруй тонн сайн чанарын усан тутаргын үрийг өгөх бөгөөд үрийн бүрхэлтийн ажлыг 03-р сарын 20-ны өдрөөс өмнө хийж гүйцэтгэх юм.
Хөдөө аж ахуйн яамны дарга Тан Рэньжянь:
- Хятад улсын тарианы үрийг дотооддоо үндэслэн их хэмжээгээр хангаж чадна. Усан тутарга, улаан буудай зэрэг хамгийн үндсэн хоёр амуу будааны үрийг бие даан сонгож үржүүлдэг. Гарц нь бага биш юм. Гадаадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүд дотоодын үрийн зах зээлийн дөнгөж гурав орчим хувийг, импортын үр нь улсын хэмжээнд үрийн хэрэглээний 0.1 хувийг эзэлж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Хятадын үрийн зарим сорт, талбар ба холбоос нь гадаад орнуудтай харьцуулахад маш том ялгаа байсаар байгаа юм. Жишээлбэл, эрдэнэ шиш, шар буурцгийн ургацын түвшин дэлхийн ахисан түвшний 60 орчим хувийг эзэлдэг.
Эрдэнэ шишийн инженерийн технологийн үндэсний төвийн дарга Ли Дэнхай:
- Хятад улс хүн ам олонтой, газар тариа багатай. Хэрвээ хүн болгон цадаж, сайн хооллохыг хүсвэл илүү сайн сортыг сурталчилж, ургацаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Хятадад үрийн лицензтэй 7200 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч анхны инновацийн чадавхтай нэгжүүд тийм олон биш юм. Зарим үр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд сурталчилж буй соортуудынхаа шинж чанарыг бага зэрэг өөрчилж, шинэ соорт болгон сурталчилж байгаа нь зах зээл дээр үрийн ижил төрлийн үржлийн ноцтой үзэгдэл үүсгээд байна. Шинэ сортыг сурталчлангуут шууд дуураймал бий болдог үзэгдлийг өөрчлөх хэрэгтэй юм.
Хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтад бэлтгэх үеэр хөдөө аж ахуйн яам хяналт шалгалтын багуудыг үр тарианы зах зээлийн хяналт шалгалт хийх зорилгоор гол газруудад явуулж, хуурамч, чанар муутай үр үйлдвэрлэх, худалдах, хууль зөрчсөн үрийг борлуулах зэрэг хууль бус үйлдвэрлэл, ашиглалтын үйл ажиллагаатай хатуу тэмцэж, хаврын тариалалт, ашиглалтын аюулгүй байдлыг хангана.
Тан Рэньжянь:
- Хөдөө аж ахуйн яам холбогдох газруудтай хамтран үрийн аж үйлдвэрийн эргэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг судалж, боловсруулж байгаа бөгөөд 10 орчим жилийн хугацаанд томоохон ололт амжилтад хүрэхийг эрмэлзэж байна. Энэ оны 09-р сард газар тариалангийн геплазмын нөөцийн шинэ газрыг барьж дуусгах бөгөөд хадгалалтын хүчин чадал нь 1.5 сая хувь болж дэлхийд нэгдүгээрт бичигдэх болно. Гол цөм технологийн тал дээр аль болох нээлт хийж, тариалалт, үржлийг хурдасгаж үр үржүүлгийн нэгдсэн компаниудыг сурталчлан, арилжааны үржлийн бүтэн тогтолцоог бий болгоно.
Үр тарианы хөгжлийг дэмжих шинэ аргыг дэмжинэ
Индика будаа /усан тутаргын нэгэн төрөл зүйл/, улаан буудайн худалдах хамгийн доод үнийг дахин нэг центээр нэмэгдүүлж, эрдэнэ шиш, шар буурцгийн үйлдвэрлэгчдэд олгох татварын бодлогыг сайжруулна
Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бодлогын баталгаа зайлшгүй шаардлагатай. Төв хорооны нэгдүгээр номерт баримт бичигт үр тариа тариалдаг тариачдын татварыг тогтворжуулж, боломжийн үр ашиг хүртээхийг санал болгож байна.
Тан Рэньжянь энэ жил Хөдөө аж ахуйн яам үр тарианы хөгжлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн бодлого, арга хэмжээ авсан байна. Индика будаа, улаан буудайн худалдах доод үнийг өнгөрсөн жил 0.5 кг-д нэг центээр өссөний үндсэн дээр энэ жил нэг центээр өссөөр байх болно. Нэмж дурдахад, эрдэнэ шиш, шар буурцгийн үйлдвэрлэгчдэд үзүүлэх татварын бодлого ч тогтвортой хэвээр байна.
Орон нутгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэхтэй холбогдуулан орон нутаг даяар холбогдох татварыг нэвтрүүлэх ажлыг түргэсгэнэ
Хөхнуур мужийн Хуан Юань шянь Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны товчооны дарга Лю Личин:
- Энэ жил тус хошууны уламжлалт химийн бордооны оронд органик бордоо ашиглаж буй тариалангийн талбай нь 13.3 мянган га, хошууны 9 суурин, 146 захиргааны тосгон, 25 мянга орчим тариачдын өрхийг хамарсан. Засгийн газраас 20 мянган тонн органик бордооны татвар өгдөг. Одоогоор тендерийн шатандаа явж байна. Ойрын хугацаанд бүгдийг хоршоо ба тариачдад тараах болно.
Хөдөө аж ахуйн машин механизмын үйл ажиллагааны хувьд Ганьсү мужийн Юйжүн шянь энэ жил татвараа нэмэгдүүлж, жилийн төлөвлөгөө нь 6 сая гаруй юанийн татвар авахыг эрмэлзэж, хөдөө аж ахуйн машин механизм, багаж хэрэгслийн тоог 700 гаруй нэгжид хүргэнэ. Одоогийн худалдан авалтын татварын хөрөнгийг 4.02 сая юаньд олгоод байгаа юм. Үүнд голчлон трактор, хөрс боловсруулах төхөөрөмж, шинэ эрчим хүчний халаалтын төхөөрөмж, тэжээл холих төхөөрөмж зэрэг багтсан.
Засгийн газраас арга хэмжээ авч удирдан чиглүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд эерэг үүрэг гүйцэтгэдэг
Жянсү мужийн Шөяан цагаан будааны группийн дарга Шюй Сүяан хөдөө аж ахуйн шинэчлэлийг урагшлуулах явцад “Компани+суурин газар+тариачин өрхүүд” үйлдвэржилтийн загварт нийцүүлэн томоохон үр тариа эрхлэгчид, тосгоны хамтын хоршооллын байгууллагуудтай 13 мянган га гаруй талбайтай өндөр чанарын амуу будаа тарих гэрээ байгуулж, өндөр чанарын түүхий материалыг зах зээлийн үнээс дунджаар 0.2 юань /кг-0.3 юань/ кг-аас өндөр үнээр худалдан авчээ. Энэ нь Шэяан шяний 3000 гаруй тариачдыг удирдаж, тариачдын сайн чанартай тариалалтыг нэмэгдүүлэх тухай танилцуулсан байна.
Нэмж дурдахад, Төв хорооны нэгдүгээр номерт баримт бичигт амуу будааны гол гурван төрлийн таримал/ тутарга, улаан буудай, эрдэнэ шиш/-ийн бүрэн өртгийн даатгал, орлогын даатгалын туршилтыг хамрах хүрээг өргөжүүлж, үр тариа үйлдвэрлэдэг томоохон мужуудын үр тарианы гурван үндсэн таримал хөдөө аж ахуйн даатгалын шимтгэлийн шяний түвшний татварын хувийг бууруулах чиглэлээр мэргэшсэн мужуудыг дэмжих болно.
Тан Рэньжянь:
- Энэ жил үр тарианы арвин ургац хураах нь маш их ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн яам холбогдох газруудтай хамтран үр тарианы тариалангийн талбайн хэрэгжилтийг хангах, үр тариа үйлдвэрлэдэг томоохон шяний бодлогын системийг сайжруулан, тариалан эрхэлж, үр тариа тариалах тариачдын урам зориг, орон нутгийн засаг захиргаа үр тарианд анхаарлаа төвлөрүүлнэ. Одоогийн байдлаар хаврын газар хагалах ажил урдаас хойд зүгт алхам алхмаар эхэлж, эцэст нь зуны үр тарианы ургац хураалт нь хаврын хүйтэн, хаврын хуурайшилт, хортон шавьж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх гэх зэрэг давааг алхам алхмаар давж, алхам бүрийг нягт сайн хянах хэрэгтэй юм.
03-р сарын 20-ны өдөр тосгоны тариачид Шаньдүн мужийн Биньжөү хотын Люй-И суурин дахь өндөр стандартад нийцсэн тариалангийн талбайн төслийн бүсэд тариалангийн техник хэрэгсэл жолоодож тариалангийн талбайг бордож байна.
