solongonews
Буурал нүүдлийн дурдан тоосоор дээлээ гоёсон малчид
2019-06-13 10:59
Буурал нүүдлийн дурдан тоосоор дээлээ гоёсон малчид


     Монголчууд эрт дээр үеэс усны тунгалаг өвсний соргогийг дагаж, нүүдлийн мал аж ахуйн эдийн засгийн давуу талаа түшиглэн, экологи, байгаль орчиндоо дасан зохицон амьдарч байсан түүхтэй. Гэхдээ орчин үед Өвөр Монголын хөдөө орон нутагт нүүдлийн цуваа жил ирэх тусам цөөрсөөр байна. Харин жил бүрийн зургаан сарын нэгнээс эхлэн Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын 3000 малчин айл хэдэн зуун мянган хонь үхрээ туун, Хавцал, Гурвандаваа, Дунд-Ус гэх гурван замаар зусландаа гарч эхэлдэг. Энэхүү сүр далайцтай өнгө үзэмж нь Өвөр Монголын тал нутагт маш ховор үзэгдэж, нүүдлийн мал аж ахуйн ёс заншлаа бүрэн гүйцэд хадгалж байгаагаараа 2014 оны 05 сард “Хятадын хөдөө аж ахуйн соёлын чухал өв хөрөнгө”-д бүртгэгдсэн байна.

Зургийг: Чийрэг, Баярцэнгэл, Бүрэнбаяр

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл