solongonews
Ложистик тогтвортой сэргэн нэмэгдэж байна
2023-08-31 12:56
Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбооноос өнөөдөр оны эхний долоон сарын ложистикийн үйл ажиллагааны тоо бүртгэлийг нийтлэв

Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбооноос өнөөдөр оны эхний долоон сарын ложистикийн үйл ажиллагааны тоо бүртгэлийг нийтлэв. Он гарснаас хойш нийгмийн эрэлт хэрэгцээ үндсэндээ тогтвортой байсан бөгөөд ложистикийн үйл ажиллагаа ерөнхийдөө сэргэж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний дээд, доод урсгалын уялдаа сайжран, аж үйлдвэр, ложистикийн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын холболтын түвшин зохих хэмжээгээр дээшилжээ.

Энэ оны 01-07-р сард Хятадын нийгмийн ложистикээр дамжсан бараа бүтээгдэхүүний нийт үнэ 189.9 их наяд юань болсон нь ноднингийн мөн үеэс 4.7 хувиар өсчээ. Эдүгээ ложистикийн эрэлт хэрэгцээ үндсэндээ тогтвортой, нийгмийн ложистикийн нийт хэмжээ тогтвортой сэргэн нэмэгдэх хандлагатай байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл