Хятад, Афганистан, Пакистан, Балбын Гадаад хэргийн сайд нар 07-р сарын 27-ны өдөр "COVID-19"-ийн халдварын эсрэг видео хурал хийлээ. Хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И даргалж, Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мохаммед Ханиф Атмар, Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Махмуд Куреши, Эдийн засгийн сайд Хусро Бахтяр, Балбын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали нар хуралд оролцов.
Ван И:
- Хөрш зэргэлдээ түншийн хувьд Хятад улс Афганистан, Пакистан, Балбад тулгарч буй бэрхшээлийг хамтдаа даван туулж, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, ажил, үйлдвэрлэлээ сэргээх, үндсэн амьжиргааг батлах, эцсийн бүлэгт хамтдаа халдварт өвчнийг ялан давах болно гэж хэллээ.
Ван И дөрвөн орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар дөрвөн санал дэвшүүлэв. Үүнд:
Нэг. Эв санаа нэгтэйгээр халдварын эсрэг тэмцэх нийтлэг ойлголтыг бэхжүүлэх.
Хоёр. Бүс нутгийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамтын ажиллагааг өрнүүлэх.
Гурав. Халдварт өвчин, вакцины эсрэг тэмцлийг сайжруулах.
Дөрөв. Халдварын дараах сэргэлт, эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн байна.
Хуралд оролцсон гурван орны сайд нар, гурван тал Хятадтай хамтран ажиллаж, эв нэгтэйгээр халдварын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамтарсан механизмыг бэхжүүлж, худалдаа, тээврийн зам харилцааны нэвтрэлтийг хангаж, боловсон хүчний солилцоо, худалдааны холбоог дэмжин, эрүүл торгоны зам байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.
