
930 км урт уг хурдны зам нь ӨМӨЗО-ны Баяннуур хотын Линь Хэ дүүргээс Хятадын гурав дахь том “Бадайн Жаран” элсэн цөлийг туулан ӨМӨЗО болон Гань Сү мужийн хил дээрх Бай Гедад хүрдэг байна.

5.55 тэрбум ам.долларын /37 тэрбум юань/ өртөгөөр боссон энэхүү гайхалтай хурдны зам нь нийслэл Бээжин хотыг Шиньжян Уйгурын Өөртөө Засах Орны Өрөмч хоттой холбох Жин Шинь хурдны замын нэг хэсэг юм.
Говь цөл дэх алслагдсан нутгуудыг дайран өнгөрөх 2500 км гаруй урт Жин Шинь хурдны зам нь ирэх оны зургаадугаар сард бүрэн ашиглалтад орох ажээ.
Ази тивээс Европ, Африк тив хүртэлх эртний Торгоны зам дагуух улс орнуудын хооронд харилцаа холбоог бэхжүүлж, худалдааг дэмжих зорилго бүхий Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хурдны зам тавих эдгээр төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
