solongonews
Монгол Улсад хандивлах тусламжийн эд материалыг хүлээлгэн өгөх ёслол болов
2021-03-12 15:42
Монгол Улсад хандивлах цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгө хүлээлгэн өгөх ёслол 03 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Хөххотод боллоо.

Арга хэмжээний үеэр

Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрамдалт хөршүүд билээ. "Ковид-19" цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслалцан хамтдаа хүнд бэрхийг даван туулж, цар тахалтай тэмцэх нягт хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Хятад, Монгол хамтдаа цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа нь хоёр улсын эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг агуулгаар баяжуулж, хоёр улс хувь заяа нэгтэй болохыг амьд жишээгээр нотлохоос гадна Хятад, Монгол хоёр улсын ард түмэн гүн гүнзгий ойлголцдогийг бүрэн харуулж чадсан билээ.

Монгол Улс цар тахалтай тэмцэх тэмцлийг дэмжих, Монгол Улсын ард түмэнд чин сэтгэлийн дэм өгөх, хоёр улсын ард түмний эрүүл мэнд болон амь насны аюулгүй байдлыг хамгаалахын тулд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Өвөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс төв хорооны шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор урт хугацааны турш найрамдлын хамтын ажиллагаатай Монгол Улсын Соёлын Яам, МСНЭ болон Монгол Улсын Улаан Загалмайн нийгэмлэгт цар тахалтай тэмцэхэд зориулан эд материал болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгийг ийнхүү дахин хандивлаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас нэг удаагийн эмнэлгийн зориулалтын амны хаалт 30 мянган ширхгийг, нэг удаагийн эмнэлгийн бээлий 10 мянган ширхгийг тус тус хандивлахаар болсон бол Өвөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх 210 мянган юанийг хандивлажээ.

Арга хэмжээний үеэр

Цар тахалтай тэмцэх бараа болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгийг хүлээлгэн өгөх ёслолыг 03-р сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Хөххотод цахим хэлбэрээр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ы  Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хөтөлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консулын зэргийн зөвлөх Жан Мүшин, Өвөр Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн байнгын дэд дарга Ван Фан,  Монгол Улсын Соёлын Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, МСНЭ-ийн телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч О.Отгонбаатар, Монгол Улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар тус тус үг хэлж, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Баатарчулуун хүлээлгэн өгөх ёслолд оролцож, хандивын бараа болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгийг Монголын талыг төлөөлөн хүлээн авлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хороо, засгийн газрын гадаад хэргийн алба, ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Радио Телевизийн холбогдох ажилтан хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Одоогоор хандивын бараа бүтээгдэхүүн Замын-Үүд боомтыг нэвтэрч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьжээ.

Арга хэмжээний үеэр

Найруулагч: Х.Арвинтал, М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл