solongonews
Жамбалдоржийнн монгол анагаах ухааны музей нээгдлээ
2018-08-23 10:35
Жамбалдоржийн монгол анагаах ухааны музей нээгдлээ.

Чин улсын үеийн алдарт монгол анагаах ухааны мэргэжилтэн, бурхан шашны зүтгэлтэн, хэл шинжлэлийн судлаач, уран зурагчин, гарамгай шүлэгч Жамбалдоржийн монгол анагаах ухааны музей 08-р сарын 21-ний өдөр Өвөр Монголын Тунляо хотын Найман хошууны Найман вангийн ордонд үүдээ нээж үзэгч түмний хүртээл боллоо.

Музей нь гурван ордноос бүрдэж, гол ордныг Жамбалдоржийн нэг насны амьдрал үйл, монгол анагаах ухаанд үзүүлсэн гавьяа зүтгэл, балраагүй алдар цол гэх гурван хэсэгт хувааж, зураг, хэрэглэж байсан багаж хэрэгслийг дэлгэн үзүүлсэн байна. 

Баруун талын ордонд монгол анагаах ухааны эмчилгээ заслын зургийг дэлгэн үзүүлж, зүүн талын өргөөнд монгол эмийн зургийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн гол ордонд бас орчин үеийн шинэ мэргэжлийг хэрэглэн, автоматчилсан машинаар монгол үндэстний эртний анагаах ухааны гурван тулгуур бичгийн нэг болох Жамбалдоржийн зохиосон “Үзэсгэлэнт нүдэн чимэг” гэх ном ба Жамбалдоржийн намтрыг сонирхогчдод амархан, илүү ойлгомжтой байдлаар дэлгэсэн байна.

Жамбалдорж 1792 онд Найман хошууны есдүгээр засаг төрийн дархан жюнь ван Балцогийн хоёрдугаар хөвгүүн болон заяаж, 1855 онд насан өөд болжээ. Хар багаасаа олон төрлийн хэлд мэргэшиж, бурхны судар номд боловсрон, ялангуяа монгол анагаах ухаанд нэвтэрсэн болохоор Жамбалдоржийг хожмын хүмүүс “Монгол үндэстний Ли Шижэнь”, “Тал нутгийн оточ бурхан” гэж хүндэтгэн дууддаг болжээ. 2008 онд ӨМӨЗО-оос түүнийг “Монгол үндэстний түүхэн дэх арван их шинжлэх ухаанчийн нэг”-ээр үнэлэн шалгаруулсан байна.

Жамбалдорж “Цогт дөрвөн дандирсийн хот мандлын зан үйл·Эрдэнийн эрхэс оршвой”, “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зэрэг олон төрлийн зохиол бүтээлтэй. “Үзэсгэлэнт нүдэн чимэг” нь монгол төвд анагаах ухааныг бүх талаар системтэй судалсан бүтээл болно. Энэ нь нийт 879 төрлийн эмт бодис, 570 ширхэг зургийг хавсаргасан монгол анагаах ухааны эртний сонгодог бичгийн доторх эмт бодисын тухай тооцон өгүүлсэн хамгийн бүрэн бүтэн, хамгийн баялаг зохиол туурвил юм. Мөн монгол эмийн судлалын “Өвсөн эмийн товч” хэмээн алдаршжээ. “Үзэсгэлэнт нүдэн чимэг”, “Дөрвөн рашаан” хийгээд “Увидисын далай”-г монгол анагаах ухааны гурван их тулгар бичиг гэдэг юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл