solongonews
Орос онцлогтой Россия гудамж
2024-04-26 09:49
Орос онцлогтой Россия гудамж

        Хятадын Хармөрөн мужийн Чичихар хотын Ан-Анши дүүрэгт орос маягийн чимэглэлтэй Россия гудамж бий. Хятадын анхны багцын нэг, Хармөрөн муж дахь цорын ганц болох " Хятадын түүх соёлын гудамж"-ийн хувьд түүхийн гэрч болж, Оросын өвөрмөц хэв маягийг хадгалсаар байна. 1907 онд баригдсан зуун жилийн түүхтэй энэхүү гудамж нь орос маягийн нийт 111 барилга байгууламжтай бөгөөд Ан-Анши галт тэрэгний буудал, Хятадын зүүн төмөр замын клуб, спортын талбай, эмнэлэг болон 105 орон сууцны барилга зэрэг иж бүрэн тоноглол, иж бүрэн ажиллагаатай, боломжийн төлөвлөлттэй барилга юм. Тус барилгууд нь Хятад, барууны барилгын хэв маягийг хослуулсан, барилгын урлагийн өндөр үнэ цэнтэй, түүх соёлын үнэ цэнтэй, түүх соёлын ховор өв юм. Ан-Анши галт тэрэгний буудал руу орж, сэргээн засварласан тоосгон ханыг сонирхон, зуу гаруй жилийн өмнөх төмөр замын түүх, соёлтой танилцаж чадна. Хятадын зүүн төмөр замын клубт хүрч Оросуудын баяр хөөртэй дуулж, бүжиглэж байсан дүр зургийг өөрийн нүдээрээ мэдрэх болно. Орос маягийн орон сууцыг сонирхон, өөр өөр өрөөгөөр орж зуун жилийн өмнөх Оросын амьдралын өдөр тутмын байдлыг олж харах болно. Гудамжны хоёр талд байрлуулсан Оросын матрешка хүүхэлдэйнүүд нь хөдөлгөөнтэй, хөгжилтэй, өөр өөр илэрхийлэлтэй байж гудамжинд онцлогт уур амьсгал нэмнэ. Энхэл донхол хайрга чулуун замаар алхахад Оросын барилгын өвөрмөц сэтгэл татам байдлыг амталж, гудамжны дотор болон гаднаас цаг үеийн өөрчлөлтийг мэдрэх болно. Россия гудамжны ургамал өвс, мод, тоосго бүр нь түүхийг бичиж байна. Россия гудамж нь салхи, бороотой олон зуун жилийг туулж, төмөр замын бүтээн байгуулалтын түүхэнд нүд гялбам, тод сувд болон үлджээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл