solongonews
Бээжинд сүлжээний аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна
2019-01-17 20:52
Бээжинд сүлжээний аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна.

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр сурвалжлагч Хятадын Эдийн засаг, мэдээллийн комиссоос ойлгосноор Хятадын нийслэл хотдоо сүлжээний аюулгүй байдлын салбарт үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах зорилгоор үндэсний аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болсон байна.

Хятад улс энэ төслийг хэдийнээ эхлүүлж, аж үйлдвэрийн бүсийн нутаг дэвсгэр дэх эхний байгууламжийг бүр 2017 оны сүүлээр барьж эхэлсэн байна. Тэнд байрлаж буй үйлдвэрүүдэд өндөр технологийн цуврал бүтээгдэхүүнүүдийг удахгүй үйлдвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ нь 2020 он гэхэд 100 тэрбум юань /14.5 орчим тэрбум ам.доллар/ давна. Бээжин хотын баруун хэсэгт оршдог Хайдянь болон зүүн хэсэгт орших Тун Жөү гэсэн тусдаа хоёр дүүрэгт байгуулах аж үйлдвэрийн уг цогцолборт кибер аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын болон гадаадын компаниудын төв байрлах аж.

Хятадын Засгийн газар “ухаалаг” хотуудыг байгуулах зорилгоор улс орны янз бүрийн хэсэгт дэд бүтцүүдийг байгуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өндөр технологи бүхий дэвшилтэт хот суурингуудын сүлжээний аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болжээ. Бээжин хотод байгуулах кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн шинэ цогцолбор нь сүлжээний халдлага болон чухал нууц мэдээлэл хулгайлагдах аюулаас маш сайн хамгаалагдсан, Хятадын шинэ үйлдвэрлэлийн хөгжлийн гол холбоос болох төлөвтэй байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл