solongonews
Оны эхний 8 сард Хятад улс төмөр замд 461.2 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ
2018-09-11 22:53
Энэ оны 1-8-р сард Хятад улс төмөр замд 461.2 тэрбум юанийн хөрөнгө оруулж, шинээр 960 км зам тавьсны 95 хувь нь хурдны төмөр зам байлаа гэж Хятадын Төмөр замын ерөнхий компани 11-нд мэдэгджээ.

Төмөр замын ерөнхий компанийн холбогдох салбарын албаны хүний танилцуулснаар: Энэ онд шинээр хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн төслийн 23-д нь батлан зөвшөөрсөн хариу өгч, нийт хөрөнгө оруулалт нь 403.3 тэрбум юаньд хүрсэн. Шинээр ашиглалтад оруулсан 960 км төмөр замын шугамын 911 км нь хурдны төмөр зам юм. Чүнчин-Гүй-Ян, Жянмэнь-Жяньжян, Күньмин-Дали чиглэлийн гол төслүүд амжилттай ашиглалтад орлоо. Бүртгэлээс үзвэл, энэ оны 1-8-р сард Хятадын төмөр замд 461.2 тэрбум юанийн хөрөнгө оруулсан нь бүтэн жилийн төлөвлөгөөний 63 хувь байсан гэжээ.

Уг албаны хүний танилцуулснаар, Хятадын Төмөр замын ерөнхий компани төв, баруун бүсийн төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлэн ихээр дэмжжээ. 1-8-р сард Хятадын төв, баруун бүсийн төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад 231 тэрбум юанийн хөрөнгө оруулсан нь Хятадын төмөр замын дэд бүтцэд хөрөнгө оруулсан нийт хэмжээний 68.1 хувийг эзэлсэн байна.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл