
Гүйжүө мужийн Зүн-И хотын Бөжүө дүүргийн Бөнань гудамжны Зивэй дүүргийн иргэдийн ядуурлыг бууруулах, нүүлгэн шилжүүлэх бүсийг 2016 онд дуусгаж ашиглалтад оруулсан байна. Тус нүүлгэн шилжүүлэх бүс нь 42 мү/1га=15мү/ талбай газар нутгийг хамарсан, Гүйжүө мужийн 18 суурингийн амьдрал ядуу буурай 1953 хүн ам 432 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Нүүж ирсэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Бөнань гудамжны нийтийн үндсэн үйлчилгээг бэхжүүлэх, сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч, цэцэрлэг, бага сургууль байгуулж, олон нийтийн үйл ажиллагаа явуулах газруудыг байгуулжээ. Мөн бие чийрэгжүүлэх тоног төрөөрөмж, сүлжээ холбоог сайжруулан, ажлын байрны чанарыг бүрэн баталгаажуулж, дээшлүүлэн, нүүж ирсэн хүмүүст сэтгэл хангалуун шинэ амьдралаар амьдрах боломж олгохыг хичээж байна.



