solongonews
Хэрхэн мал аж ахуйн орлогоо нэмэгдүүлэх вэ
2016-10-14 11:25
Бадамцэрэн: - Өвс тэжээлийнхээ зардлыг багасгавал мал аж ахуйн орлого нэмэгдэж болно.

  Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг багийн аварга малчин Бадамцэрэн бол улаан ангус үхэр сонгон үржүүлээд амжилтад хүрсэн нэгэн. Тэднийх 1999 оноос эхлэн үхрийн сүрэгтээ хөврөл шилжүүлэн шилдэг үүлдрийн улаан ангус үхэр өсгөж эхэлснээс хойш одоо 17 жилийн нүүр үзэж, 200 гаруй үхэр нь бүгд цэвэр үүлдрийн улаан ангус үхэр болжээ. Энэхүү 17 жилийн хугацаанд Бадамцэрэн гуай улаан ангус үхэр маллах тухай бага бус туршлагатай болжээ.

Бадамцэрэн гуайн улаан ангус үхрийн сүрэг 

     Улаан ангус үхэр хүйтэнд тэвчээртэй, бэлчээр усанд амархан дасах, мөн өвчин гэмийг сөрөх чадвар сайн зэрэг онцлогтой болохоор Үзэмчний бэлчээр нутагт их зохицдог. Гэхдээ нутгийн үхрийг бодвол өвөл хаврын цагт илүү тэжээж бордох хэрэгтэй гэдэг ч зах зээлийн үнэ нь харин нутгийн үхрээс өндөр байдаг байна. Энэ жил Бадамцэрэн гуай 15 бяруугаа 100 мянган юаниар зарсан бол дунджаар нэг бяруу нь 6600 гаруй юаньд хэрчээ. “Энэ жилд үхрийн үнэ урьдах хэдэн жилээс доор болжээ. Үхрийг махны чиглэл ба маллах чиглэлээр зарахад үнэ нь өөр өөр байдаг. Эр тугал нь ердийн байдалд 5000 орчим юаниар зарагддаг бол бухан тугалаар зарахад 13 мянган юань хүрэх тохиолдолтой” гэж Бадамцэрэн гуай ярилаа.

Улаан ангус үхэр маллах хамаг их зардал нь өвс тэжээлдээ байдаг. Улмаар Бадамцэрэн гуай цахилгаантай болбол ногоон даршны талбайгаа ашиглалтад оруулан, өөрөө ногоон дарш тарьж, өвс тэжээлийн зарлагаа багасгахаар төлөвлөж байгаа юм байна.

Зохиогч: ХАД
Найруулагч: С.УРЬХАН ЯРГУЙ /дадлага/
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл