solongonews
Хөрөнгө оруулалтын илүү их боломж олгох болно
2021-02-02 23:12
Сүүлийн үед Хятадад хөрөнгө оруулалтын олон шинэ боломжууд гарч буйг бид бүгд мэдэж байна, Хятадын ”14-р таван жилийн төлөвлөгөө” нь дэлхий нийтэд хөрөнгө оруулалтын илүү их, илүү сайн боломж авчрах болно.

"14-р таван жилийн төлөвлөгөө"-ний саналд инновацийн шинэ хөдөлгүүртэй нягт уялдуулж, инновациар үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлэх болно гэж дэвшүүлжээ. Энэ нь аж үйлдвэрлэлийн хурдацтай хөгжил, хөдөө аж ахуйн орчин үеийн байгуулалт, хөдөө тосгоны амьдралыг сайжруулах зэрэг олон салбарыг хамарсан юм. "Хос эргэлт" үзэл баримтлалын удирдамжаар Хятадын хөгжил дотоодын эдийн засгийн хөгжлийг ахиулах, дэлхийн эдийн засгийн хөгжилд оролцоход чиглэгдэх болно.

Хангамж нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Хятадын асар том зах зээлийн давуу тал, дотоодын эрэлтийн чадавхыг бүрэн дүүрэн ашиглах нь “Хос эргэлт”-ийн гол цогц болох нь дамжиггүй. Үүний улмаас дотоодын банк санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь хамарсан өсөлт, орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь маш чухал юм, Шанхай хот нь дэлхийн томоохон санхүүгийн төвүүдийн нэг болно. Эдгээр нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд маш сайн боломж юм.

Банк санхүү бол Хятад улсын ирээдүйд анхаарч ажиллах гол чиглэлүүдийн нэг юм. Дараа нь 5G холбооны дэд бүтэц, хэт өндөр хурдны маглев галт тэрэг, хурдны төмөр замын хот хоорондын тээвэр, сэргээгдэх эрчим хүчний цэнэглэх станцууд, их өгөгдлийн мэдээлэл боловсруулах төвүүд, хиймэл оюун ухаан, интернетийн аж үйлдвэрүүд байна. Үүний зэрэгцээ, Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээг өсгөх, дэд бүтцийг хөгжүүлэх зэргээр дотоодын эдийн засгийн хөгжлийг ахиулахыг чухалд үзэж байгаагаар барахгүй дэлхийн бусад оронтой харилцаа холбоогоо үргэлжлэн эрчимжүүлж, Хятад улс дэлхийн бусад бүс нутгуудтай илүү их эдийн засгийн холбоо тогтоох болно. Энэ нь мөн ч “Хос эргэлт”-ын маш чухал бүрэлдүүн хэсэг болох юм.

Хятад улс хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэл, шинэ эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг хянах, ахмад настны асрамжийн үйлчилгээ зэрэг салбарт асар том хурдацтай хөгжиж буй зах зээл болох юм. Өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж буй иргэний агаарын тээврийн салбар нь ч гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болсон юм.

Ерөнхийд нь авч хэлбэл, Хятадын “14-р таван жилийн төлөвлөгөө” нь дотоодынхоо хөгжилд анхаарал хандуулахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн хөгжилд идэвхтэй оролцож, олон орнуудтай олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх төлөвлөгөө болох юм. Тиймээс уг төлөвлөгөө нь дэлхийн бусад улс орнуудын хувьд, ялангуяа “Бүс ба зам” дагуух орнуудын хувьд эдгээр боломжийг ашиглах нь өрсөлдөөний хүчтэй давуу талыг олж авах болно.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл