solongonews
Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхлэв
2019-05-14 11:01
Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлсэн байна.

        Хятад улсын “Air China”, “China Eastern Airlines”, “China Southern Airlines”, “Xiamen Airlines” гэсэн агаарын тээврийн дөрвөн компани Бээжин хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд хийх туршилтын нислэгийг 05 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна. Тус буудал нь дэлхийн хамгийн том буудал юм.

Нисэх онгоцны шинэ буудал байрладаг Да Шин дүүргийн захиргааны мэдээллээс үзвэл туршилтын нислэгт дээрх агаарын тээврийн компаниудын “урдаа барьдаг” нисэх онгоцууд болох “Boeing 747-8”, “Boeing 787-9”, мөн “Airbus A359” болон “A380” онгоц оролцож байгаа юм байна.

Эхний туршилтаар зорчигч тээврийн онгоцуудыг нисэх онгоцны шинэ буудлын хөөрч, буух зурваст газардуулна. Нисэх онгоцнууд Бээжин хотын хойд хэсэгт оршдог “Шөү Дү” олон улсын нисэх онгоцны буудлаас нисэх аж.

Бээжин хотын төвөөс өмнө зүгт 46 км-ын зайтай газар оршдог шинэ буудлыг дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудлуудын нэг болох "Шоуду" буудлын ачааллыг багасгах зорилгоор барьжээ. Энэхүү хоёр нисэх онгоцны буудал хоорондоо 67 орчим км зайтай.

“Да Шин” нисэх онгоцны буудал хөөрч, буух дөрвөн зурвастай бөгөөд жилд 620 мянга хүртэл нислэг хүлээн авах хүчин чадалтай. 2025 он гэхэд агаарын тус боомтын нэвтрүүлэх хүчин чадал нь 72 сая хүн болох юм. Тус буудлыг есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл