solongonews
Хил дамнасан цахим худалдааны эрчимтэй хөгжил
2022-03-18 09:47
Хил дамнасан цахим худалдааны эрчимтэй хөгжил

Ордос, Янжөү зэрэг 27 хот, бүс нутаг хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулах зөвшөөрөл авснаар Хятад улсын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн тоо өдгөө 132-т хүрсэн байна. Олон улсын худалдааны шинэ хэлбэр болох хил дамнасан цахим худалдаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, үүний дотор хэд хэдэн удаа өргөтгөсөн хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжихэд илт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Импорт, экспортын худалдааны шинэ хөдөлгүүр

“Манай компанид асар их хөгжилд хүрэх боломж байна!” Ма-Аньшань хотын Майлан олон улсын худалдааны ХХК-ний ерөнхий менежер Суньчин өөрийнх нь оршин сууж байсан хот хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулах зөвшөөрөл авсан гэдгийг мэдээд ихэд догдолж бас их хүсэл тэмүүлэлтэй байв. Өмнө нь тус компани агуулах, ложистикийг гаднаас нүүлгэх шаардлагатай байсан бол одоо эдгээр үйл ажиллагааг орон нутагт шилжүүлэхээр бэлтгэж байгаа нь хүн хүч, менежментийн зардлыг ихээхэн хэмнэх болно.

- Дараа нь бид олон улсын зах зээлийг нээж, хил дамнасан цахим худалдааны бизнесийн чадавхыг сайжруулахаар төлөвлөж байна гэж Суньчин ярьж байлаа.

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс бол Хятад улсын хил дамнасан цахим худалдааны эхний оролдлогын туршилтын талбар юм. Энэ нь ихэвчлэн системийн шинэчлэл, удирдлагын инноваци, үйлчилгээний шинэчлэлээр дамжуулан хил дамнасан цахим худалдааг либералчилсан, хялбарчилсан, стандартчилсан хөгжлийг хэрэгжүүлэх цогц шинэчлэлийн туршилтын бүсийг байгуулан, хил дамнасан цахим худалдааны гүйлгээ, төлбөр тооцоо, ложистик, гаалийн бүрдүүлэлт, татварын буцаан олголт, валютын төлбөр тооцоо зэргийн техникийн стандарт, бизнесийн үйл явц, хяналтын загвар, мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтын чиглэлээр туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх болно.

Төрийн зөвлөл саяхан хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн шинэ багцыг баталж, Ордос, Янжөү, Жэньжян, Жиньхуа, Ма Аньшань, Кашгар зэрэг 27 "шинэ нүүр царай" жагсаалтад орсон байна. Энэ нь сүүлийн долоон жилийн хугацаанд иж бүрэн туршилтын бүсийн зургаа дахь удаагийн өргөтгөл юм. Энэхүү өргөтгөлийн дараа Хятадын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн тоо 132-т хүрч, 30 муж, орон, хотыг хамарсан байна.

 Бодлогын арга хэмжээг дэмжихийн зэрэгцээ Хятадын эдийн засагт гарсан зарим шинэ өөрчлөлтүүд нь хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүллээ. Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Орчин үеийн ханган нийлүүлэлтийн сүлжээ судалгааны хүрээлэнгийн захирал Линьмэн:

- Хэрэглээний шинэчлэл нь Хятад улсын хил дамнасан цахим худалдааны хурдтай өсөлтийн хамгийн том хөдөлгөгч хүч, ялангуяа гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотуудын хэрэглээг тасралтгүй сайжруулж байгаа нь хил дамнасан цахим худалдааны хөгжилд байнгын түлхэц болж байна гэж хэлэв.

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулагдсаны илэрхий үр нөлөөг бид олон тоо баримтаас тодорхой харж болно: 2014 онд Хятадын хил дамнасан онлайн жижиглэн худалдааны гүйлгээний хэмжээ 449.2 тэрбум юаньд хүрч, хил дамнасан цахим худалдаа эрхэлдэг 5000 орчим платформ, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан байна. 2020 он гэхэд хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ 1.98 их наяд юаньд хүрч, хил дамнасан цахим худалдаа эрхэлдэг 30 мянга гаруй аж ахуйн нэгж болж бүртгэлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Хятадын хил дамнасан цахим худалдаа тогтвортой хөгжиж, импорт, экспортын худалдааны шинэ хөдөлгүүр болжээ. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг өргөтгөх нь коронавирусын цар тахлын нөлөөг арилгах ба "Гадаад худалдааг тогтворжуулах" зорилтыг хэрэгжүүлэхэд тустай юм. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг өргөжүүлэхийг дэмжих, түүний туршилт явуулахад дэмжлэг үзүүлэх, онлайн болон оффлайн сувгийг хослуулан бүрэн ашиглах нь олон талт зах зээлийн орон зайг өргөжүүлэх, гадаад худалдааны тогтвортой байдлыг сайжруулахад тустай.

Аж ахуйн нэгжүүд бодит үр өгөөж хүртдэг

Хэбэйгийн Де Фүлай худалдааны ХХК нь АНУ-д олон жилийн турш гадаад дахь агуулах ажиллуулж, боловсон хүчний бүрэн бүтэц, үйл ажиллагааны системтэй юм. Жанчхүүд өмнө нь хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн шалгуур хангагдаагүй байсан тул компанийн бизнесийн хөгжил харьцангуй удаашралтай байв.

2019 онд Жанчхүүгийн хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахаар батлагдсан. Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих дэд бүтцийн хувьд Хэбэйгийн Гүөхэ хөрөнгө оруулалтын групп ХХК-нийг удирдан ажиллуулдаг Жанчхүүгийн хил дамнасан цахим худалдааны иж бүрэн төрийн үйлчилгээний платформ нь идэвхтэй харилцаа холбоогоор дамжуулан, аж ахуйн нэгжүүдэд хил дамнасан цахим худалдааны экспортын агуулахын бизнесийг нээхэд амжилттай тусалсан. Тус компани сүүлийн жилүүдэд жилийн борлуулалтын өсөлтийн хурдаа 30 хувьтай хадгалсаар байна.

Хэбэйгийн Де Фулай худалдааны ХХК-ний ерөнхий менежер Хуан Течэн:

- Иж бүрэн туршилтын бүс, үйлчилгээний платформыг байгуулсны дараа аж ахуйн нэгжүүд ашиг тус, тав тухыг үнэхээр мэдэрсэн гэж хэлэв.

Жанчхүүгийн хил дамнасан цахим худалдааны иж бүрэн төрийн үйлчилгээний платформ болон орон нутгийн гаалийн тусламжтайгаар дотоодын олон аж ахуйн нэгжүүд үндэсний гаалийн бүрдүүлэлтийн интеграцын загвараар хил дамнасан цахим худалдааны B2B (бизнесээс бизнес рүү) шууд экспортлох, гадаад дахь агуулах руу экспортлох зэрэг үйлчилгээг нэвтрүүлж, бизнес хөгжүүлэх орон зайг ихээхэн өргөжүүлсэн байна. Хэбэйгийн Гүөхэ хөрөнгө оруулалтын групп ХХК-ний ерөнхий менежер Хань Живэй:

- Уг үйлчилгээний платформ нь одоогоор онлайн импорт, экспортын гаалийн бүрдүүлэлт, татварын хөнгөлөлт зэрэг засгийн газрын үйлчилгээг нэгтгэж, санхүү, ложистик зэрэг зах зээлийн үйлчилгээг холбосон. Хил дамнасан цахим худалдаа, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд импорт, экспортын үйл ажиллагааны цогц үйлчилгээ үзүүлж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжсэн гэж хэлэв.

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн хувьд илүү их үүрэг гүйцэтгэхийн тулд янз бүрийн орон нутаг, хэлтсүүд шинийг санаачлан, хэрэгжүүлж эхлэн туршиж эхлээд, 100 орчим дэмжлэгийн бодлогыг бий болгосноор аж ахуйн нэгжүүдэд ложистик, төлбөр тооцоо, хууль, татвар, авьяас чадвар зэрэг тав тухтай байдал ба ногдол ашиг хүртэх боломж олгож байна. Үүний зэрэгцээ хуулбарлаж, сурталчилж болохуйц маш их туршлага хуримтлуулсан.

Тухайлбал, Ханжөү хотын хайгуулаас үндэслэн төрөл бүрийн бүс нутаг дахь хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс нь "хоёр платформ, зургаан систем"-ийн үндсэн хүрээг аажмаар бий болгож байна. Хоёр платформ нь онлайн цогц үйлчилгээний платформ ба оффлайн аж үйлдвэрийн паркийн платформ, зургаан систем нь мэдээлэл солилцох систем, санхүүгийн үйлчилгээний систем, ухаалаг логистикийн систем, цахим худалдааны нэгдмэл байдлын систем, статистикийн хяналтын болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх хянах систем юм.

Ши Аний хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн Чаньба чөлөөт худалдааны чадамжийн бүсэд "Тунсилу" хил дамнасан юанийн төлбөр тооцооны B2B цогц үйлчилгээний платформ нь суурин аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан юанийг хүлээн авах, төлөх туршлага ба төлбөрийн үр ашгийг улам дээшлүүлэв.

- Өмнө нь бид далайн эргийн боомтуудад гуравдагч этгээдийн компаниудыг ашиглаж импортын худалдаа хийдэг байсан. Төлбөр тооцоо нь төвөгтэй, тодорхой эрсдэлтэй байсан. Платформд орсны дараа барааны худалдааны төлбөр тооцооны "нэг цэгийн" тооцоо нь илүү тохиромжтой, хялбар байна гэж Шаансигийн Ди-И Автомат Технологийн ХХК-ний ерөнхий менежер Ванчуань ярилаа.

Хэрэглэгчийн туршлагыг үр дүнтэй сайжруулав

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг хэд хэдэн хөнгөвчлөх арга хэмжээ, хөнгөлөлттэй бодлого нь зах зээлд оролцогчдод ашиг тусаа өгөөд зогсохгүй хэрэглэгчийн туршлагыг сайжруулсан байна.

- Надад бадмаараг хулуу хэлбэртэй зүүлт их таалагдаж байна. Үнэ нь тийм ч өндөр биш байгааг хараад би захиалга өгсөн гэж Хил дамнасан цахим худалдааны платформ дээр Бээжингийн оршин суугч хатагтай Хү овогт саяхан гэр бүлийнхэндээ гадаадаас маш олон бэлэг сонгож авсан тухайгаа сонирхуулсан юм.

- Бид гадаад явахгүйгээр боломжийн үнэ, олон төрлийн, бас чанарын баталгаатай олон улсын бараа худалдан авах боломжтой болсон. Олон сонголттой, маш тохиромжтой байна гэж Хү овогт ярив.  

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хугацаанд хил дамнасан цахим худалдааны давуу тал улам тодрох болсон ч дэлхийн тээврийн чадавх чангарах, тээврийн зардал нэмэгдэж, гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг бага зэрэг сорилтуудтай тулгарч байна. Хятадын Дэлхийн худалдааны байгууллагын судалгааны нийгэмлэгийн дэд дарга Хүө Жианьгүө:

- Дараагийн алхам бол худалдан авалт, импорт, экспортын стандарт, гаалийн бүрдүүлэлтийн журам, агентлагийн дүрэм зэрэг хил дамнасан цахим худалдааны үйл ажиллагааны дүрэм ба стандартыг сайжруулах ёстой. Хилийн чанадад агуулах барихад тавигдах стандарт шаардлагын бүрдүүлэлтийг түргэсгэж, гадаадад агуулахын барилгын ажлыг эмх цэгцтэй өргөжүүлж, чадварлаг аж ахуйн нэгжүүдийг гадаадад агуулахын логистикийн системийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, өрсөлдөх давуу талыг бүрдүүлэх ёстой. Чадварлаг аж ахуйн нэгжүүдийн дижитал худалдааны хөгжлийг хурдасгаж, худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж илэрхийлэв.

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахаар саяхан батлагдсан хотуудын ихэнх нь өөрийн гэсэн онцлогтой аж үйлдвэртэй болохыг сурвалжлагч олж мэдсэн байна. Ордос дахь нүүрс, Жиндэжэн дэх керамик эдлэл, Чаожөү дэх хоол хүнс, Жөүшань дахь усны бүтээгдэхүүн, Шанвэй дахь хувцас үнэт эдлэл гэх зэрэг. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн бодлогын шинэчлэлийн давуу талуудтай эдгээр онцлог, давуу үйлдвэрүүдийг хэрхэн уялдуулах вэ гэдэг нь эдгээр газруудад инноваци хийх, хөгжлийн орон зайг тэлэх гол сэдэв болоод байна. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг байгуулж буй хотууд орон нутгийн нөөц баялаг, хөгжлийн онцлогийг бүрэн хослуулж, систем, үйл ажиллагаа, загварт инновацийг нэмэгдүүлж, гадаад худалдааны шинэ хэлбэрийг стандартын дагуу өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжих ёстой.

02-р сарын 20-нд Поливинил спирт (PVA) зэрэг 1100 гаруй тонн химийн нарийн бүтээгдэхүүн ачсан тусгай галт тэрэг Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэргээр (Юйшиноу) дамжин Чүнчингийн Гүөюань боомтоос Германы Дуйсбург хот руу хөдөллөө

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ТАН И

Жянсүгийн Лянь Юүньган иж бүрэн гаалийн баталгаат бүсэд хил дамнасан цахим худалдааны логистикийн агуулахад ажилтнууд захиалгын дагуу бараагаа бэлтгэж байна.

 Гэрэл зургийг: ГЭН ЮЙХЭ (Ардын сайтын гэрэл зураг)

Зохиогч: Нийтлэл: ПЭН ШЮНЬВЭНЬ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл