solongonews
Бугат хот: Хөгжин мандсан хөдөө тосгоныг байгуулахаар зүтгэнэ
2017-10-25 22:21
<ХАЛУУН ЯРИА>

Сүүлийн өдрүүдэд Бугат хотын малчин тариачин намрын улирлын их ажлын зав чөлөөгөөрөө ХКН-ын ХIХ их хурлын мэдээллийг хүлээн авч үзэж, их хурлын үзэл санааг суралцан, их хурлаас дурдсан хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах сайхан мэдээг баярлан догдлон хүлээж байлаа.

Түмэд баруун хошууны Шуан Лүн суурингийн 700 орчим га талбай шишний тарианы дундуур шиш хадах машин ажиллаж харагдана. Тус балгасны Жао Нюин тосгоны иргэн Пэн Куань хэлэхдээ:

ХКН-ын ХIХ их хурлын тайланд шинжлэх ухаан техник болон шинийг санаачлахыг чухалчлан дурджээ. Манай тариачид ч шинийг санаачлах үзэл баримтлалтай байх хэрэгтэй, шинийг санаачилж, шинэ өөрчлөлт гарч байж орлого нэмэгдэн амьдрал дээшилж чадна гэжээ.

Сүүлийн жилүүдэд Шуан Лүн суурин үр тарианы бүтцэд төлөвлөлт хийж, өмөн нь зөвхөн эрдэнэ шиш тарьдаг байсан бол Юй Фэн, Юй Лүн зэрэг олон хоршоо болон Алтан тэмээ архины компанитай шиш тарих гэрээ байгуулж, шишийг өргөнөөр тарьж эхэлжээ. Тус суурингийн өрх бүр энэ жил шиш тарьж, энэ нь хэдэн мянган юанийн орлого олох бөгөөд мөн шиш хадах машин худалдан авч, бусдад шиш хадаж өгөн орлогоо нэмэгдүүлж байна.

Гү Ян шяний Ма Лүхао тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Янь Жюнь:

- ХКН-ын XVIII их хурлаас хойш мал аж ахуй тариалах оронд маш их өөрчлөлт гарсан. Энэ нь орон сууцны амар тайван байдал, эм эмнэлэг, сурган хүмүүжил зэрэг талд маш илт харагдаж байна. Дараа бид тосгоны ардаа уриалж, ядуурлыг бууруулах ажлыг эрчимтэй хийж, Намын төв хорооны бүх төрлийн дэмжлэгийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажилч хоёр гараараа хөгжин мандсан хөдөө тосгоныг бүтээн байгуулахаар зүтгэнэ гэж итгэл төгөлдөр ярив.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл