solongonews
Өвөр Монголын “Tом дата”-гийн үйлдвэрлэлийн эргэн тойронд
2016-11-09 20:48
”Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар нь үүлэн тооцоолуурын үйлдвэрлэлийн хөгжлийг бүтцийн өөрчлөлт, стратегийн зорилтыг сайжруулах үүрэг болгон, 2009 оноос China Telecom, China Mobile, China Unicom-той ”Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээ” хийж, 2011 оноос эхлэн үүлэн тооцоолуурын үйлдвэрлэлийн хөгжлийн стратегийг иж бүрэн эхлүүлсэн юм.

     "Арван хоёрдугаар таван жил"-ийн хугацаанд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар нь үүлэн тооцоолуурын үйлдвэрлэлийн хөгжлийг бүтцийн өөрчлөлт, стратегийн зорилтыг сайжруулах үүрэг болгон, 2009 оноос China Telecom, China Mobile, China Unicom-той "Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээ" хийж, 2011 оноос эхлэн үүлэн тооцоолуурын үйлдвэрлэлийн хөгжлийн стратегийг иж бүрэн эхлүүлсэн юм.

       Таван жилийн хугацаанд Өвөр Монголын үүлэн тооцоолуур болон холбогдох үйлдвэрлэлийн ажилд амжилт гарав. Өвөр Монголын үүлэн тооцоолуурын үйлдвэрлэлийн эхлэл эрт, хөгжил түргэн, төлөвлөлт нь том, боломж нөхцөлийг ашиглан Хөххотоор гол болгож, Бугат, Ордос, Улаанхад, Улаанцав зэрэг хотуудад тохируулан, Хятад улсын төлөвлөлтөд чухал байр суурийг эзлэв.

Хөххот:  Үүлэн тооцоолуурын бүхэл бүтэн хэлхээг бүрэлдүүлэв

       Хэдэн жилийн боловсруулалт хөгжлийг өнгөрүүлж, Хөххотын үүлэн тооцоолуур болон “Tом дата”-гийн үйлдвэрлэлийн байдал улам бүр бэхжиж, үйлдвэрлэлийн хэлхээг үндсэндээ байгуулж дуусав. Эхний ээлжид хоёр том үйлдвэрлэлийн парк, гурван том датагийн төв, нэг хэсэг хэрэглээ үйлчилгээ"-ний хөгжлийн хэв загварыг бий болгов.

Үүлэн тооцоолуурыг хөгжүүлэхэд паркийн бүтээн байгуулалт үндсэн суурь болох юм. Хөххот 2012 оноос эхлэн 3 жилийн хугацаанд Хорингэр шяний Шэн Лэ үүлэн тооцоолуурын парк болон Хөххотын Шинэхот дүүргийн Хүн Шэн үүлэн тооцоолуурын паркийг бүтээн байгуулжээ. Одоогоор Шэн Лэ үүлэн тооцоолуурын парк нь дата төвийн бүтээн байгуулалтын эргэн тойрон болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн эргэн тойронд Хятадын China Telecom үүлэн тооцоолуурын Өвөр Монголын хуваарь газар болон China Unicom дата төвийн Хөххот дахь хуваарь газартай нийт 28 төсөлд гарын үсэг зурж нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум юаньд хүрсэн байна.

Өвөр Монголын Мө Жин дата технологийн ХХК, Өвөр Монголын Кэ Дянь дата үйлчилгээний ХХК зэрэг үүлэн тооцоолуурын 110 компаниуд паркад бүртгүүлжээ. Хүн Шэн үүлэн тооцоолуурын парк нь "интернэт +", “том дата”, программын хөгжүүлэлт, хил алсалсан цахим худалдаа, мэдээллийн үйлчилгээ, үүлэн тооцоолуурын салбарын судалгаа, нээлт хөгжүүлэлт зэрэг салбарт холбогдох ажлыг нарийн төлөвлөжээ. Тус парк нь China Unicom-ын баруун хойд бүс нутаг (Хөххот) дахь үүлэн тооцоолуурын сууринд түшиглэж, бүх хүчээрээ үүлэн тооцоолуурын салбарын аж үйлдвэрийн гинжийг төгс төгөлдөр болгохоор хичээсэн байна. Жишээлбэл, Лан Чао групп, ZTE, Alipay, Хятадын Шинжлэх Ухааны Академийн үүлэн тооцоолуурын судалгааны хүрээлэн зэрэг аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудыг паркад татаж оруулан, үүлэн хэрэглээ, "интернэт +" хэрэглээ, үүлэн тооцоолуурын салбарын судалгаа, цахим худалдаа, программ мэдээлэл зэрэг 9 аж үйлсийн сүлжээг бүрдүүлжээ.

Хөххот нь China Telecom, China Unicom, China Mobile зэрэг гурван том компанитай хамтран том хэлбэрийн үүлэн тооцоолуурын төвийг бүтээн байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум юаньд хүрчээ. Сурвалжлагч Хөххотын Хөгжил, Шинэчлэлийн Зөвлөлөөс мэдээлэхдээ, өнөөдрийг болтол 6 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж дууссан бөгөөд тус хот нь 70 сая серверийн хэвийн ажиллагааг баталж чадах болжээ. Тус парктай гэрээ байгуулсан буюу паркад орохоор болсон Baidu, Alibaba, Tencent болон бусад алдартай IT аж ахуйн нэгж 70-аас дээш байж, бусад 302 хэрэглээний аж ахуйн нэгж паркад орсон бөгөөд 1.1 сая хүнийг ажлын байраар хангаж, 2015 оны гаалийн орлого160 сая юаньд хүрчээ. Урьдчилсан байдлаар гурван “Tом дата” төв бүгд байгуулагдаж дууссаны дараа серверийн тоо 3,68 саяд хүрэх бөгөөд Хятад улсын хэмжээнд хамгийн том үүлэн тооцоолуурын төв болох юм.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл