solongonews
“Бүс ба зам-Гэрэлт аялал” Монгол Улс дахь төслийн Зүүн Үзэмчин дэх нээлт болов
2019-08-28 21:36
ӨМӨЗО-ы “Бүс ба зам-Гэрэлт аялал ”Монгол Улс дахь төслийн нүдний болор цайрах өвчнийг оношлон эмчлэх ажлын Зүүн Үзэмчин дэх нээлт боллоо.

 

ӨМӨЗО-ы “Бүс ба зам-Гэрэлт аялал ”Монгол Улс дахь төслийн нүдний болор цайрах өвчнийг оношлон эмчлэх ажлын Зүүн Үзэмчин дэх нээлт 25-нд хошууны эмнэлэгт болов.

Сүүлийн жилүүдэд Зүүн Үзэмчин хошуу Монгол Улсын зүүн бүс нутагтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энэ оны 03-р сард Зүүн Үзэмчин хошууны Засгийн газрын дарга болон Монгол Улсын Сүхбаатар аймгийн Засаг дарга нар “Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын санамж бичиг”-т гарын зурсан юм. Өвөр Монголын талаас хэрэгжүүлж буй “Бүс ба зам-Гэрэлт аялал” төсөл бол уг санамж бичгийн чухал агуулга болно.

 Энэ удаагийн үйл ажиллагаа нь 08-р сарын 26-наас 09-р сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын Сүхбаатар аймгийн нүдний болор цайсан иргэнд үнэ төлбөргүй оношилгоо эмчилгээ хийх бол Зүүн Үзэмчин хошууны эмнэлэг өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ажлыг хариуцна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Талын дуу хоолой
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл