solongonews
Ли Хунжүн Хятад Францын төлөөлөгчидтэй уулзав
2024-03-26 17:40
Ли Хунжүн Хятад Францын залуу удирдагчдын VIII чуулга уулзалтын төлөөлөгчидтэй уулзав.

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ли Хунжүн Бээжинд болсон Хятад, Францын залуу удирдагчдын VIII чуулга уулзалтын төлөөлөгчдийг 03-р сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

        Ли Хунжoн хэлэхдээ "Энэ жил Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болон соёл, аялал жуулчлалын жил тохиож байна. Хятад улс хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг удирдлага болгон Францтай хамтран ажиллаж, "хоёр жил"-ийг боломж болгон авч, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмэн, соёлын солилцоог өргөтгөж, ялангуяа хоёр орны залуучуудын харилцааг эрчимжүүлэхэд бэлэн байна" гэлээ.  

        Франц, Хятадын залуу удирдагчдын форумын үүрэг оролцоог бүрэн дүүрэн биелүүлж, хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл