solongonews
Охид минь уншаарай #4
2015-12-28 18:21
Цагаан сараар хамаатан садныхаараа явж, уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж ,танихгүй хамаатнаа таньж авдаг их сайхан баяр шүү. Би энэ жил их олон айлаар орсон. Бараг л орсон айл болгон нэг жирэмсэн эмэгтэйтэй. Тэд нар нь өсвөр насных,залуухан бүсгүйчүүд байх нь
Тэр эмэгтэйчүүд яагаад ганцаараа хэвлий дэх үрээ хүлээгээд байж байгааг гайхаад байх зүйлгүй. Үнэхээр их гарз гарсан байхыг үгүйсгэхгүй ч ихэнхи тохиолдолд эрчүүдийн арчаагүй мунхаг зангаас болж эмэгтэй хүн хохирч үлдсэн байх. Эмэгтэй та ч гэсэн өөрөө тэвчээртэй, бардам зантай, алсыг харах ухаантай байх хэрэгтэй. Үерхээд удаагүй өвөрт нь орж, гэрлээд удаагүй яншиж үглэн залхаасан бол танаас холдсон нь залуугийн зөв ч байж болох юм.
 
Сайн хань амьдын диваажин. Насаараа хамт байх хүнээ сонгох нь маш чухал зүйл. Лам хуврагад харуулах, бөөд үзүүлэх, мэргэлж үзэх гэх мэт зүйлсд эмэгтэй хүн ихэд итгэж үерхэж буй залуугаа гэрлэх гэж буй хүнээ харуулдаг. Энэ нь болохгүй зүйл биш ч үзмэрч лам болгон сайн биш гэдгийг сайн ойлгоорой. 
 
Гэрлэх гэж буй хүнээ таньж мэдэхийн тулд найз нөхөд эцэг эхдээ танилцуулах хэрэгтэй. Найз нөхөд чинь та хоёрыг хөндлөнгийн нүдээр харвал ямар харагдаж байгааг хэлнэ. Гэр бүлийхэн тэр дундаа эх хүн гэдэг чамтай хүйн холбоогоор холбогдсон учраас хайртай залууг чинь ямар хүн гэдгийг төвөггүйхэн хэлээд өгнө.  
Мөн эмээ өвөөдөө танилцуулж шинжүүлэх хэрэгтэй. Чамаас арай илүү оймс элээж хүний доторх эрээнийг гадарладаг болсон учир нүднээс нь л бүхнийг таньчихна. 
 
Миний нэг таньдаг эгч байдаг юм л даа. Тэр эмэгтэй 10 жил, их сургуулийг онц дүнтэй, алтан медальтай, улаан дипломтой төгссөн. Тэр үедээ нэгэн залуутай үерхэж байсан юм билээ. Их сургуулиа төгсөөд нөгөө залуугаа гэртээ авчран миний нөхөр болох хүн гээд ээждээ танилцуулсан гэдэг. Ээж нь анх хараад л яагаад ч юм нэг л бүтэхгүй нөхөр шиг санагдаад эрс эсэргүүцжээ. Тэр залуугийнх нь нүүрэн дээр биш ч охиндоо аминчлан хэлж байжээ. Гэвч бүсгүй эсэргүүцээд, гэрээсээ зугтан байж нөгөө залуутайгаа суусан, одоо ч хамт амьдардаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь, нөхөр нь архи ууж агсам согтуу тавьдаг... Одоо тэр эгч жирийн хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. 
 
Энэхүү түүхийг та бүхэндээ тэр эмэгтэйг муулах гэж эсвэл хүний амьдралыг сөхөх гэсэндээ бичээгүй юм шүү. Эх хүний зөн совин тийм хүчтэй байдаг гэдгийг л ойлгуулахыг хичээлээ. 
 
Гэхдээ ээж аав эсэргүүцлээ гээд шууд салах нь буруу зүйл шүү. Хайртай залуу чинь анх танилцаж байгаа хүнтэйгээ эелдэг, найрсаг харьцаж чаддаггүй байж болох л юм. Ямар зан нь тэдэнд сонин санагдсаныг лавлаж хайрттайгаа сайн ярилцан алдаа дутагдал байвал засаад явах хэрэгтэй. Гэхдээ үнэхээр ярилцаад ч засрахгүй зан гэж бий. Жишээлбэл түргэн уур, уурлахаараа биеэ барьж чадахаа больдог, дээрэлхүү  гэх мэт. Ийм зантай хүн хэзээ ч засардаггүй юм шүү. Он цаг өнгөрөх тутам чи гэрлэлтэндээ харамсч, найз нөхөдтэйгөө ч тавтай уулзаж чадахгүй, үр хүүхдээ зовоон амьдрах болно. Ингэснээрээ болгоно бүтээнэ гээд гэрлээд эмэгтэй хүн хохирч үлдсэн тохиолдол амьдралд цөөнгүй бий. Гэрлэхээр шийдсэн залуу чинь архи уудаг бол амьдрал чинь архинд живэх, хүчирхийлэл дунд уусах аюул ч хүлээж байж мэдэх юм. 
 
Эмэгтэй хүн нөхрөөрөө сайхан биш ч сайн хүнийг сонгох ёстой шүү. Сайн нөхөртэй болохын тулд өөрөө сайн байх хэрэгтэй. Ханилсан нөхрөө хмртэй, уранхай хувцастай явуулахгүй, ажлаа тараад ядраад ирэхэд нь халуун хоолтой, зочин ирэхэд халуун цайтай байгаарай. Нөхөртөө дольгоно, үргэлж түүний төлөө бай гээгүй. Ханилсан ханиа бусдад арчаагүй харагдуулвал хүмүүс чамайг л ажилгүй гэрийн авгай гэх болно. 
 
Эцэст нь, охид бүсгүйчүүд минь сайн хань, сайн ээж болоорой. Гэр бүлд тань аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
 
Гоо
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл