solongonews
Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын бизнес эрхлэгчдийн VIII хурал болов
2019-04-03 21:15
Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын бизнес эрхлэгчдийн VIII хурал болов.

Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын бизнес эрхлэгчдийн VIII хурал, Хөрөнгө оруулалтын VI семинар 04-р сарын 02-нд Тунист болж, БНХАУ-ын УТЗЗ-ний дэд дарга Чэнь Шяогуан, Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Гао Янь, Тунисийн ерөнхий сайд Чахед, Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дэд дарга Камал Хасан Али нар арга хэмжээнд оролцлоо.

Нээлтийн ёслолд Чэнь Шяогуан: - Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа Хятад, Арабын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Одоо Хятад бол Арабын орнуудын хоёр дахь том худалдааны түнш, Арабын орнууд бол Хятадын газрын тос импортлох хамгийн том эх үүсвэр, гэрээт төслийн чухал зах зээл, харилцан хөрөнгө оруулах чухал түнш юм. Өнгөрсөн жил Хятад, Арабын худалдааны хэмжээ 244.3 тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа хоёр орны ард иргэдэд бодит үр ашгаа өгч, Хятад, Арабын харилцааны чухал хөшүүрэг болсон юм. 2018 онд Хятад, Араб хоёр тал хамтын ажиллагааны "Бүс ба зам"-ыг бүтээн байгуулах үйл ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурж, Хятад, Арабын иж бүрэн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан юм гэжээ.

Хятад, Арабын бизнес эрхлэгчдийн хурал бол Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын хүрээн дэх механизмын чанартай чухал үйл ажиллагаа бөгөөд хоёр талын эдийн засаг, худалдааны хөгжлийг дэмжих зорилгоор Хятад ба Арабын орнуудад хоёр жил тутамд ээлжлэн зохиодог юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл