Хятадын олон улсын импортын үзэсгэлэн бол дэлхийнхэн Хятадын зах зээлийн боломжийг хамтдаа эдлэх чухал тавцан болно. Өмнөд Африкийн БНХАУ-д суугаа Элчин сайд Ше Шэнвэнь саяхан сурвалжлагчтай ярилцахдаа Өмнөд Африк удаа бүрийн импортын экспод оролцож, удаа бүр шинэ амжилт олж байгаа тухай ярьж билээ.
"Үзэсгэлэнд оролцогч орнуудад хөгжлийн туршлага солилцох, хөрөнгө оруулалтын олон талт соёлыг сонирхох, хамгийн сүүлийн үеийн судалгааны бүтээлийг ойлгох сайхан боломж хангасан" гэлээ.
Ше Шэнвэнь хэлэхдээ "Үзэсгэлэнд оролцсоноор Өмнөд Африкийн олон олон шилдэг чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарсан. Энэ удаагийн үзэсгэлэнд вино, цай, үхрийн мах, адууны ноос, кофе, зөгийн балтай улаан цай, хулсан цэцэг мэтийн Өмнөд Африкийн маш олон бүтээгдэхүүн хүмүүст таашаагдсан байна. Өмнөд Африкийн Aspen Pharmaceuticals-ийн бүтээгдэхүүн анх удаа дэлгэгджээ. Үзэсгэлэнд оролцох нь Өмнөд Африкийн экспортын зах зээлийг өргөтгөж, хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа Өмнөд Африкийн дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн экспортыг ахиулахад ашигтай юм” гэв.
”Хятад улс бол Өмнөд Африкийн хамгийн том арилжааны түнш. Өмнөд Африк бол Хятад улсын Африк тив дэх хамгийн том арилжааны түнш болно“. Хятад орон 13 жил дараалан Африк тивийн хамгийн том худалдааны түнш орнуудын байр сууринд суусаар байна. 2021 онд Африк, Хятадын хоёр талын худалдааны хэмжээ 250 тэрбум ам.долларыг давж, өмнөх оны мөн үеийнхээс 35.3 хувиар өсөв. Үүнд: Өмнөд Африк, Хятад хоёр орны худалдааны хэмжээ 54.35 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 50.7 хувиар өсөж, Африк, Хятадын худалдааны нийт хэмжээний 1/5-ийг эзлэв.
Ше Шэнвэнь хэлэхдээ "Хятад болон Өмнөд Африкийн амтат мандарин, шинэхэн лийр зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний протоколд гарын үсэг зурснаар Өмнөд Африкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн “бохирдолгүй зам”-аар Хятадын зах зээлд гарч байна. Одоогоор Өмнөд Африк нь цахим худалдааны хүчин чадлыг нэмэгдүүлж, дарс зэрэг Өмнөд Африкийн өвөрмөц бүтээгдэхүүнийг Хятадын цахим худалдааны платформ дээр борлуулахыг ахиулж, хоёр талын худалдааны хөгжлийг цаашид ахиулж байна".
Ше Шэнвэний үзэж байгаагаар "Сүүлийн жилүүдэд Хятад орон Дэлхийн яармаг, Үйлчилгээний худалдаа үйлчилгээний нийгэмлэг зэрэг олон улсын цуврал үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан нь олон улс орнуудын боломжийг хамтдаа эдлэх, хамтын ажиллагаагаа өргөтгөх тавцан хангасан. Маш олон хөгжиж байгаа орнуудын аж ахуйн нэгжүүд эдгээр тавцангаар Хятадын зах зээлийг нээж, Хятадын эдийн засгийн хөгжлийн ногдол ашгийг хүртэж, улс орнуудын ард түмэн ч үнэн бодит ашиг хүртсэн”.
“Нээлттэй байх бол орчин үеийн Хятадын ил тод зорилт.
Ше Шэнвэнь илэрхийлэхдээ "Одоогоор дэлхий ертөнц шинэ үймээн самуунтай өөрчлөлтэй тулгарч, Хятад орон эдийн засгийн даяаршил болон чөлөөт худалдааг эрс дэмжиж, зах зээлжих, хуулиар зохицуулах, олон улсын бизнесийн орчныг идэвхтэй нээж, “таван удаа дараалан экспо зохион байгуулж, Хятад орон нээлттэй байдлаа өргөтгөх эрс шийдэмгий зориг гаргаж, дэлхийн эдийн засагт нэн олон шинэ эрч хүч нэмэрлэлээ” гэв .
Ше Шэнвэнь хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятад орон цуврал шинэ үзэл баримтлал, шинэ санаачилга дурдан гаргаж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгохыг уйгагүй баримталж, хариуцлагатай том гүрний үүрэг үүрч байгааг харуулав. Хятад орон асар түргэн хурдтай хөгжиж байгаа нь хүмүүсийг гайхшируулж, хөгжлийн туршлага нь бусад хөгжиж байгаа орнуудад сургамж болж болох юм. Өмнөд Африк Хятад улстай хамтдаа "Бүс ба зам", Хятад, Африкийн хамтын хэлэлцээрийн тавцангийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлж, харилцан туслалцаа үзүүлж, хоёр улс болон ард түмэнд буян үйлдэнэ гэдэгт найдаж" байна гэв.
