“Немо” хүүхэлдэйн киноны дүрээр шумбагч хийжээ
2018-04-21 20:02
Хятадууд “Шумбагч луу 3” нэртэй анхны дэвшилтэт шумбагч төхөөрөмжөө бүтээжээ.

Ингэхдээ хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн киноны баатар “Немо”-гийн дүрээр урласан аж. Ийн “Немо” өнөө өглөө Өмнөд Хятадын тэнгист анхны шумбалтаа хийсэн байна. Шумбалтын гүнийг урьдчилсан байдлаар далайн түвшнээс доош 3900 метр гэж тооцжээ. Харин өчигдөр буюу энэ сарын 19-нд шумбагч төхөөрөмжийг “Тэнгис 1” хөлөг онгоцонд суурилуулж, туршсан аж.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
