Хөххот Үндэстний Дээд сургуулийн Уран зургийн салбараас зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, түүний хүү уран бүтээлч Л.Саранхөхөө нарын нийт 25 сурреалист шилдэг бүтээл дэлгэгджээ.
Хоёр орны соёлын салбарт болон уран бүтээлчдийн хоорондын хамтын ажиллагаа, солилцооны хүрээнд хийгдэж байгаа ээлжит ажлын нэг болох энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд зохион байгуулагч байгууллагын удирдлагууд, мөн Өвөр Монголын багш, сурагчид, уран зураг сонирхогчид оролцлоо. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд таван өдрийн туршид Өвөр Монголын үзэгчдийн сэтгэлд хүрч, таашаалд нийцсэнээр барахгүй ялангуяа, багш нар, оюутнуудад хичээл сургалтын лавлах болж буйгаараа ач холбогдолтой юм байна. Монгол орны онцлог бүхий байгаль орчны сэдэвт, мөн таван хошуу мал, тэр дундаа адууны хурц зан чанарыг харуулсан бүтээлүүд тавигдсанаараа онцлогтой үзэсгэлэн боллоо.






Э.ҮРЖИНХАНД
