solongonews
“Хөдөөний хуучин байшин” номтой танилцана уу
2017-08-31 15:58
Аянга: Өвөр Монголын монгол үндэстний алдарт зохиолч, Өвөр Монголын утга урлагийнхны холбооны тэргүүлэгч асан, “Азын таван янгир”, “Хар шарын ертөнц”, “Жингийн хонхны туунил”, “Жаргал хийгээд түүний аваг” зэрэг бүтээлтэй. Хятад улсын үндэстний цөөнхийн уран зохилын “Ажнай хүлэг”, Өвөр Монголын уран зохилын “Солонго” шагнал, “Дорно” шагнал зэрэг олон шагнал хүртжээ.

Аянгын роман “Хөдөөний хуучин байшин”-д 50-иад онд барьсан байшингаар үндсэн цэг болгож Жамьян, Билгүүн, Эрдэнэбат, Лао Жан, Сэвжидмаа, Саранцэцэг зэрэг хүмүүсийн хагас зууны турших амьдралын үйл явдал, дээд зууны сүүлийн хагасын Өвөр Монголын малчдын амьдралын өөрчлөлт, бодол сэтгэлийн улирлыг нэлээд өргөн дэлгэр бодитой харуулжээ.

Энэ роман үлгэрлэг чанараар маш чанга, дүр бүтээлт өвөрмөц болж, уншаад суухад уйдахааргүй сайхан бүтээл болжээ. Романы зохиомж эв зүйтэй, эсгэлт тохируулалт ам сээр золгож, бүтэн сайхан урлагийн ертөнцийг бүрдүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл