solongonews
ДЭМБ: Коронавирусний дэгдэлт 2022 онд дуусах ёстой
2021-12-21 11:09
ДЭМБ: Коронавирусний дэгдэлт 2022 онд дуусах ёстой.

Орон нутгийн цагаар 12-р сарын 20-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2021 оны коронавирусний цар тахал 3.3 сая хүний амийг хороосон бөгөөд өнөөдрийг болоход долоо хоног бүрд 50,000 хүн коронавирусний улмаас нас барж байна.

Мөн тэрээр, Оми Керон омог нь Дельта омгийг бодвол илүү хурдан тархдаг ба вакцин хийлгэсэн эсвэл эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах боломжтой. Цар тахал хүмүүсийн хэвийн амьдралд нөлөөлсөн төдийгүй бусад өвчний байцаалт болон эмчилгээг тасалдуулж байна.

Бид ирэх 2022 онд коронавирсний өргөн цар хүрээд дэгдэхийг хориглон зогсоох хэрэгтэй бөгөөд бүх улс орнууд ирээдүйд ийм хэмжээний гамшгаас урьдчилан сэргийлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахад хөрөнгө оруулах шаардлагатай төдийгүй энэхүү зорилтын төлөө хичээн ажиллах ёстой байна гэж Тедрос Адханом Гебрейюс тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл