Эхний таван сарын байдлаар Хятадын барааны худалдааны импорт экспорт 17.5 их наяд юань болж өнгөрсөн жилийн мөн үеэс 6.3 хувиар өссөн гэдгийг Гаалийн статистик бүртгэлд харуулжээ. Хятадын барааны худалдааны экспорт 9.95 их наяд юань болж 6.1 хувь, импорт 7.55 их наяд юань болж 6.4 хувиар өсчээ.
Тавдугаар сард Хятадын импорт экспортын хэмжээ 3 их наяд 710 тэрбум юань болсон нь 2023 оны мөн үеэс 8.6 хувь нэмэгдсэн байна. Үүнээс экспорт 2 их наяд 150 тэрбум юань болж 11.2 хувь, импорт 1 их наяд 560 тэрбум юань болж 5.2 хувь нэмэгджээ.
Тайлант эхний 5 сард Хятадын импорт экспорт 9 их наяд 950 тэрбум юань болж 6.1 хувь нэмэгдсэн. Хөлөг онгоцтой холбоотой экспорт 100.1 хувь, цахилгаан машин 26.3 хувь, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл 17.8 хувь өсчээ.
Хятад улс 7 их наяд 550 тэрбум юанийн бараа импортолсон байж, 6.4 хувь нэмэгдсэн. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан бараа материалын импорт экспорт 6 их наяд 70 тэрбум юань хүрч 7.4 хувь нэмэгджээ. ХАА-н бүтээгдэхүүний импорт Вьетнамаас 12.7 хувь, Германаас 20.5 хувь, Францаас 8.6 хувь, Чилээс 13.7 хувь болж тус тус өссөн байна.
