solongonews
Ван И БНСУ-ын гадаад харилцааны сайдтай утсаар ярилаа
2020-02-27 16:00
Ван И БНСУ-ын гадаад харилцааны сайдтай утсаар ярилаа.

Хятадын  гадаад харилцааны сайд Ван И 02-р сарын 26-нд БНСУ-ын гадаад хэргийн сайд Кан Гён Хватай утсаар ярилаа. Ван И Хятадын "COVID-19"-ийн халдвартай тэмцэж буй хамгийн сүүлийн үеийн байдлыг танилцуулаад Хятад БНСУ нь ойр хөрш, харилцан туслалцаж зовлон жаргалаа хамтатгаж байдаг. Хятадын хижигтэй тэмцэх явцад БНСУ-ын өгсөн дорвитой дэмжлэгт Хятадын тал талархаж байна. Үүнийг бид марталгүй цээжилж явах болно хэмээн илэрхийллээ.

Ван И хэлэхдээ: - Сүүлийн үе БНСУ-д халдварын байдал хүндэрч байна. Хятадын тал үүнийг сэтгэлээрээ мэдэрч байна. Бид БНСУ-ын талын авсан түргэн шуурхай, дорвитой арга хэмжээг идэвхтэй үнэлж, БНСУ-ын тал хижгийг эртхэн ялан давна гэдэгт итгэж байна. БНСУ-ын хүндрэл бэрхшээл бол бидний хүндрэл бэрхшээл юм. Хятадын тал БНСУ-ын талд шаардлагатай тусламж өгч, БНСУ-ын засгийн газар ард түмний хижигтэй хийх тэмцлийг дэмжиж байна. Хоёр тал дипломат харилцаа, эрүүл мэнд, хижгээс сэргийлэх зэрэг салбарын хэлхээ холбоо солилцооны механизм байгуулж, өөр өөрсдийнхөө авсан арга хэмжээг харилцан мэдээлж, хижгээс сэргийлэх, эмчлэх, эм бэлдмэл вакцин судлан үйлдэх талаар хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэжээ.

Кан Гён Хватай хэлэхдээ, "COVID-19"-ийн халдвар гарснаас хойш БНСУ Хятад хоёр орон харилцан дэмжиж тулсан хамтран тэмцсээр ирлээ. БНСУ-ын тал хижгийн тархалтыг тогтоон барьж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хятадын талтай ойлголцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сорилтыг хатдаа даван туулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл