ХКН-ын ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь 1 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш Хөххотын ардын төлөөлөгчдийн багийн гишүүдтэй уулзсан бөгөөд Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөсөн байна.
Бү Шяолинь Хөххотын эдийн засаг нийгмийн хөгжлийн талын үр дүнг бүрэн баталсан бөгөөд энэ жил ӨМӨЗО-ны өөрчлөлт шинэчлэлийн чухал жил юм гэж онцолсон байна. Хөххот Намын төв хороо, Төрийн зөвлөл болон ӨМӨЗО-ны Намын хорооны удирдлагыг даган, бүх ажлын хэрэгжилтийг дэмжих хэрэгтэй гэжээ. Үүнд шинийг санаачлах тал дээр анхаарал хандуулах, ногоон хөгжлийн замаар замнах, ардын амьжиргааг сайжруулах, соёл урлагийн үйлсийг хөгжүүлэн дэмжих, хөгжлийн сайн орчинг бий болгох зэрэг талыг хамарсан байна.
