solongonews
Он гарсны дараа 883 нэр төрлийн барааны импортын татварыг бууруулна
2020-12-25 10:35
Он гарсны дараа 883 нэр төрлийн барааны импортын татварыг бууруулна.

БНХАУ-ын Засгийн газар он гарсны дараа 883 нэр төрлийн барааны импортын татварыг бууруулахаар болжээ.

"2021 оны 01 нэгдүгээр сарын 01-нээс зарим барааны импортын татварт тохируулга хийнэ" гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын хорооноос нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Татварыг нь бууруулах бараануудын жагсаалтад газрын ховор металл, эм, эмийн түүхий эд, мод боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хувцас, автомашин, нисэх онгоцны хөдөлгүүрийн эд анги болон бусад төрлийн бараа багтжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл