
Энэ сарын 15-ны өдөр Хятад улсын Ангараг гарагийг судлах анхны тандагч аппарат "Тяньвень-1" өмнөд Утопийн ангараг тал дахь урьдчилж сонгосон буух хэсэгт газардсан бөгөөд Ангараг дээр анх удаа Хятадын ул мөр үлдээсэн нь Хятад улсын оддыг тандах хайгуулын аяллын чухал алхам боллоо.
“Scientific American” сар тутмын вебсайт “Ангараг Гараг дээр газардсан нь Хятадын сансар судлалын хөтөлбөрийн хамгийн сүүлийн үеийн дээд амжилт. Хятад улс түүний тэмцлийн үзэл санааг харуулж чадлаа" хэмээн нийтлэл бичиж үнэлжээ. CNN вебсайт 16-ны өдөр тэргүүн хуудсандаа, Хятад улс бол улаан Гараг дээр “аялагч аппарат" -тай болсон түүхэн дэх хоёр дахь орон боллоо гэж мэдээлжээ.
Тяньвэнь-1 тандах аппаратын тээж явсан "Жүрүн" аяллын тэрэг мөн өдөр оновчтой, урагштайгаар ангараг гарагийн гадаргууд газарджээ. Хятад улсын одон Гарагт хайгуул хийх ажил дэлхийн бөмбөрцөг-сарны системээс одон Гарагт аялах түүхэн дэвшлийг хийсэн байна. АНУ-ын сансар судлалын үндэсний газар, Оросын сансар судлалын газар, Европын сансар судлалын газар зэрэг байгууллагуудын албан тушаалтнууд баяр хүргэж, дэлхийн том том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрчтэй мэдээлж байна.

Энэ удаагийн "Тяньвэнь-1" аппарат амжилттай газардсан нь Хятад улс Ангараг гараг дээр аюулгүй газардах цуврал төвөгтэй технологийг эзэмшсэнийг харуулж байна. Ялангуяа Хятад улс Ангараг гараг дээр анх удаагаа хайгуул хийсэн, тухайлбал тойрог замд орох, газардах, хайгуул хийх гурван үйл ажиллагааг зэрэг биелүүлсэн нь дэлхийд анхных болж чадлаа. Үнэндээ "Тяньвэнь-1" тандах аппарат Ангараг гараг дээр амжилттай газардсан нь Хятадын шинжлэх ухаан, технологийн алдар гавьяа төдийгүй дэлхий дахины хувьд ч асар их ач холбогдолтой юм.
Технологийн түвшнээс авч үзвэл, Ангараг гараг бол хүн төрөлхтний сансар огторгуйг судлах чухал алхам юм. Үүний зэрэгцээ, Хятадын Ангараг гарагийг судлах үүрэг олон улсын хамтын ажиллагаанд шинэ индэр бий болгосон байна. Чухамдаа "Жүрүн" аялагч аппаратыг Хятадын домог яриан дахь галын бурхны нэрээр нэрлэжээ. Хэрэв энэ хоёр үгийг тусад нь авч үзвэл “Жү”гэдэг нь амжилтад нь баяр хүргэе гэсэн утгатай, харин "Рүн" гэдэг нь нэгдэл, хамтын ажиллагаа гэсэн утгатай байдгаар энэ нь Хятад улсын шинжлэх ухаан, технологийн салбар нээлттэй, хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлж байна. Энэ удаагийн Тяньвэнь-1 үүргээ гүйцэтгэх явцад Хятадын сансар судлалын үндэсний газар, Европын сансар судлалын газар, Аргентин, Франц, Австри зэрэг олон улсын сансар судлалын байгууллага, агентлагууд холбогдох төслөөр хамтын ажиллагаа явуулсан юм.
Хэрэв Хятадын технологийн хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг дурдах юм бол бүр эрт зүглүүр, хэвлэх мэргэжил, цаас үйлдвэрлэх, дарь боловсруулах зэрэг Хятадын дөрвөн том нээлт нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд үр өгөөжөө хүртээсээр ирсэн бол Хятадын одон Гарагт хайгуул хийх технологийн шинэ нээлт нь дэлхийн шинжлэх ухаан технологи, аж амьдралд шинэ боломж бий болгох нь дамжиггүй юм. Үүнээс бүр илүү чухал зүйл нь Хятад улс "сансар огторгуйн өрсөлдөөн" -ийг "сансар огторгуйн хамтын ажиллагаа" -гаар орлуулсан нь бүх хүн төрөлхтний хамтын ашиг сонирхолд нийцэж байгааг бодит үйлдлээрээ нотолсон юм.
