
Хятадын үндэсний киноны ажил хариуцсан товчооноос санаачилсан, ХТРТ, Бээжин хотын захиргаанаас зохион байгуулсан Бээжингийн олон улсын киноны 13 дахь наадмын нээлтийн ёслол 04-р сарын 22-ны өдөр Бээжин хотын Бэй Янь Чи Хү олон улсын үзэсгэлэнгийн төвд болов. Хятад, гадаадын кино бүтээгчид хамтдаа цуглаж, харилцан амжилт туршлагаа солилцож, киногоор дамжуулан бие биеэсээ суралцаж, баяраа хамтдаа утга агуулгатай тэмдэглэв.
Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал, Бээжингийн олон улсын киноны 13 дахь наадмын зохион байгуулах комиссын дарга Шэнь Хайшюн нээлтийн ёслол дээр үг хэлж, киноны наадмыг нээв. Бээжин хотын намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын газрын дарга, Бээжингийн олон улсын киноны 13 дахь наадмын зохион байгуулах комиссын байнгын дэд дарга Мо Гао-И нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.
Бээжингийн олон улсын кино наадам энэ удаад “Гэрлээр бичсэн соёл иргэншлийн солилцоо” гол сэдвийн дор зохиогдож, дэлхий дахины шилдэг кино уран бүтээлчдийг урьж, олон улсын киноны шилдэг бүтээлүүдийг оролцуулж, дотоод гадаадын киноны аж үйлдвэрлэлийн нөөцийг төвлөрүүлж, улс орнууд хоорондын харилцаа солилцоог нэмэгдүүлж байна. Энэ оны кино наадмын гол номинацийн “Тяньтань шагнал”-ын төлөө 93 улс, бүс нутгаас нийт 1488 кино уран бүтээл бүртгүүлсэн нь шинэ тэмдэглэл болж, үүнд гадаадын кино 80 гаруй хувийг эзэлжээ” гэв.
Бээжингийн олон улсын киноны 13 дахь наадам энэ сарын 29-нд өндөрлөх бөгөөд тухайн үед “Тяньтань шагнал” номинацийн 10 томоохон шагналыг тодруулах болно.
