solongonews
Үндэсний цанын спортын төвийн бэлтгэл хангагдаж байна
2021-11-10 08:47
Үндэсний цанын спортын төвийн бэлтгэл хангагдаж байна

     Энэ сарын 06-ны өдрөөс Хятад улсын умард нутгаар цаг агаар хүйтрэн цас орж эхэлсэн. Энэ нь цасан спортын талбайг янзлах таатай нөхцөлийг бүрдүүлсэн учир 08-ны өдрөөс эхлэн Жанчхүү дэх өвлийн олимпын Үндэсний цанын спортын төвийн бэлтгэлийг хангуулж байна. Тэд уг төвийн цанын харайлтын зам болон бусад талбайд цас дэвсэх ажлыг гүйцэтгэв.

      Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох юм. Бээжин дэх тэмцээний талбайд мөсний бүх төрлийн тэмцээн болох бол Бээжингийн Янчин дүүргийн тэмцээний талбайд цасан мотоцикль, чарга, уулын цанаар гулгах тэмцээн болно. Жанчхүүгийн тэмцээний талбайд цасан мотоцикль, чарга, уулын цанаар гулгахаас бусад бүх төрлийн цасан спортын төрлүүдыг зохион байгуулах юм. Энэ нь Хятад улсад зохион байгуулж буй анхны өвлийн олимп билээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл