Сингапур улс байгуулагдсаны 55 жилийн ойг тохиож, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 09-нд тус орны ерөнхий сайд Ли Сянь Лунд баяр хүргэлээ.
Ли Кэчян:
- 55 жилийн турш засгийн газрынхаа удирдлага дор Сингапурын ард түмэн цуцалтгүй зүтгэж, улс орноо маш сайн хөгжүүлж чадсан. Хятад, Сингапур дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой мөн энэ жил тохиож байна. Хоёр орон хүчээ нэгтэн цар тахалтай тэмцсэний зэрэгцээ олон улсын дунд хамгийн тэргүүнд үйлдвэрлэлээ сэргээх талаар хамтарч, хамтын ажиллагааны цар хүрээгээ тасралгүй өргөжүүлж буйд баяртай байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж хэлэв.
