solongonews
Шиньжяны импортын уул уурхайн бүтээгдэхүүний цахим мэдээллийн тавцан ашиглалтад орно
2017-03-21 16:27
Шиньжяны импортын уул уурхайн бүтээгдэхүүний цахим мэдээллийн тавцан ашиглалтад орно.

Шиньжяны импортын уул уурхайн бүтээгдэхүүний цахим мэдээллийн тавцан 3-сарын сүүлчээр ашиглалтад орно. Тухайн үед нэг улсын нэг аж ахуйн нэгжийн ижил нэр төрөл, ижил хэмжээний импортын уул уурхайн бүтээгдэхүүнд анхны шалгалт хийж тэнцсэнээс хойш дахин энэ төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн импортлоход шалгах хугацааг 10 хоногийг 2-3 хоног болон богиносно.

Шиньжяны импорт экспортын барааны хяналт шалгалт, хорио цээрийн товчооны уул уурхайн газрын дарга Дилбар Шабит Шиньжяны тус салбарын хянан удирдах ажлын хуралдаан дээр хэлэхдээ, уг тавцан ажилласнаас хойш Шиньжян гадаадын нэг улс орны нэг аж ахуйн нэгжийн ижил нэр төрлийн адил хэмжээтэй төмрийн баяжмал, бөмбөлөг, төмрийн хүдэр, мангааны хүдэр, зэс ба цайрын баяжмал, хром зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг нэг удаа дээж авч шалгаад, Шиньжяны хэмжээнд бүх боомтын ижил төрлийн бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийж, хянан шалгах мэдээллийг хуваалцах болно. Үүний үр дүнд хяналт шалгалт хорио цээрийн цаг хугацааг 8 хоногоор хэмнэж байгаа юм гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл