Төрсний дараа бэлгийн харьцаанд хэзээ орох вэ?
2015-12-28 18:21
Төрсний дараа бэлгийн харьцаанд хэзээ орох вэ?
Олон эмэгтэйчүүд төрсний дараа 45 хоноод л бэлгийн харьцаанд орж болно гэж боддог. Угаасаа жирэмслэлт, төрөлтийн талаарх ном, товхимолуудад ч ингэж дурдсан байдаг. Гэвч бодит байдал дээр эмэгтэй хүний амьдралын хамгийн ачаалалтай үе болох жирэмслэлт төрөлтөөр дууссаны дараа бие мах бод эргээд хэвэндээ ороход дээрх хугацаа хангалтгүй. Хүүхдээ хөхүүлэхэд эмэгтэй хүн дааврын дутагдалд ордог. Ингэснээр хэвийн байдалдаа ортол үтрээ хуурайшсан хэвээр байдаг аж.
Тиймээс амаржсан эх бэлгийн харьцаанд бэлэн болох хугацаа хамгийн багадаа л 2 сар ч болж мэдэх юм. Учир нь ихэнх эмэгтэйчүүд төрсний дараахь гурав дахь сардаа ч бэлгийн харьцааны үед таагүй зүйл мэдэрсэн хэвээр байдаг аж.
Төрсний дараа бэлгийн харьцаанд яаран орох нь төрсөн эхийн дотуур урагдлуудыг сэдрээх, оёдол удаан эдгэх, элдэв халдварт өртөх магадлалыг нэмдэг. Иймд амаржсан эх юун түрүүнд өөрийгөө болон хүүхдээ хайрлах нь зүйтэй юм. Харин эр нөхрүүд маань хүүхдээ тээж, төрүүлсэн эхнэрээ хайрлаж, гамнах нь чухал юм шүү.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
