solongonews
Хөдөө орон нутагт буусан эгэл хүмүүсийн эгэл бус үйл
2020-07-06 20:41
Хөдөө орон нутагт буусан эгэл хүмүүсийн эгэл бус үйл

58 настай Ян Жинсэ бол Гүйжүө мужийн Жяньхэ шяний хөдөө орон нутгийн ядуурлаас гаргах ажилд зүтгэж яваа нэгэн. Жяньхэ шяний навчин тамхины товчоонд ажилтай байсан Ян Жинсэ хөдөө орон нутагт ядуурлаас гаргах ажилд оролцохоор явсан нь 2015 оны 03-р сарын явдал билээ. 5 жил гаруйн хугацаанд дээд шатны албан байгууллагаас хөрөнгө мөнгө, төсөл авахаар хүсэлт гаргах, өнчин хүүхдүүдэд санхүүгийн тусламж хүсэх, хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, оршин суугчдын хоорондын зөрчил маргааныг шийдвэрлэх зэрэг маш олон ажил амжуулан гүйсээр...

38 настай Хуанминь бол Жянши мужийн барилгын мэргэжлийн техникийн коллежийн багшийн үүрэгт албатай. 2018 оны сүүлийн хагас жил 200 км зайтай Лэ-Ань шяний хөдөө орон нутгийн ядуурлаас гаргах ажлыг үүрэн авсан юм. Тэрээр тухайн газрын нутгийн хүмүүсийг ядуурлаас ангижруулахад орон нутгийн нөхцөл байдалд нь зохицуулан, тосгоны сургуулийн нөхцөл байдлыг сайжруулахаар Жянши мужийн барилгын мэргэжлийн техникийн коллежоос тусламж хүссэн бөгөөд нарны гудамжны гэрэл суурилуулах, бие чийрэгжүүлэх тоног төхөөрөмж угсрах зэрэг ажлыг хийсэн байна. Мөн нутгийн хүмүүсийн хонь маллах, тарилга хийх зэргийг дэмжин хийсэн байна. 2019 оны сүүлч гэхэд тус тосгоны 60 гаруй айл өрх ядуурлаас гарсан байна.

2018 оны 03-р сард Шяофэй сайн дураараа Хүнань мужийн Аньхуа шяний хөдөө орон нутагт ирж ядуурлаас гаргах ажилд гавшгайлсан нэгэн. Шяофэйгийн аав энэ жил 86 настай, өвчний улмаас 4 хүүхэд нь ээлжлэн харж харгалзана. 06-р сарын 01-ний өдөр Шяофэй ааваа  илүү сайн харж харгалзахаар тосгондоо авчирсан байна.

- Тус тосгоны ядуурлаас гаргах ажил ч шувтарч, хэвийн байдалдаа орсон байна. Миний аав ч нас өндөр болж, би ч илүү их цаг гаргаж аавтайгаа хамт байхыг бодож байна гэж Шяофэй ярилаа.

Ади тосгон нь Юүньнань мужид багтаж, далайн түвшнээс дээш 1700 метр өндөрт оршдог үндэстний цөөнхийн төвлөрсөн тосгон юм. Тань Лия Чүнчин Их сургуулиас томилогдон Ади тосгонд ирсэн. “Чанга дуу”, “Ойр дотно” байдал нь Тань Лиягийн хүмүүст өгсөн анхны сэтгэгдэл, мөн түүний ажлын арга барил юм. Юүньнань өдөр бүр тосгоны иргэдтэй уулзан ярилцаж, тэдний үзэл бодлыг сонсон тулгамдаж буй асуудлыг шийднэ. Тэрээр:

- Ард иргэдийнхээ дунд байвал асуудлыг шийдэж чадна гэлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл