solongonews
Ли Кэчян айлчлалаа эхлүүллээ
2018-05-06 21:10
Ли Кэчян Индонез улсад хийх айлчлалаа өнөөдөр албан ёсоор эхлүүлэв.

Бүгд Найрамдах Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо, Японы Ерөнхий сайд Абе Шинзоогийн урилгаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян 05 дугаар сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Бээжин хотоос тусгай онгоцоор мордлоо. Ли Кэчян энэ удаад Индонез улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд Японд болох Хятад-Япон-Солонгосын удирдагчдын VII чуулганд оролцож, мөн Японд албан ёсны айлчлал хийх юм.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Шяо Же, УТЗЗ-ний орлогч тэргүүн, Үндэсний Хөгжил, шинэчлэлийн зөвлөлийн эрхлэгч Хэ Лифэн нар Ли Кэчяны хамт мордсон байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл