solongonews
Өвөр Монголд хэрэгжүүлж байгаа экологийн нөхөн сэргээлтийн механизм
2014-12-17 20:26
Өвөр Монголд хэрэгжүүлж байгаа экологийн нөхөн сэргээлтийн механизм


Өвөр Монгол нь Хатан голын дээд болон дунд урсгал, Бээжин Тяньжиний эргэн тойрны бүс, Хөлөнбуйр болон Шилийн голын тал, Их хянган даваа болон Алшаа зэрэг чухал бүс нутаг, тал нутгийн экологийн бүтээн байгуулалт ба хамгаалалт, ойн баялгийн хамгаалалт, тариалалтийг зогсоож ойн бүсийг сэргээх, Бээжин Тяньжиний шороон шуурганы голомтыг таслан зогсоох, чухал хамгаалалтын ойн төсөл, хөрс усны тэнцвэрийг хадгалах төсөл болон экологийн орчныг цогцоор нь засах зэрэг 7 чухал төслийг хэрэгжүүлж, улс даяар хамгийн их экологийн бүтээн байгуулалтын бүс болсон байна.  


 Дээрэх төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үндэсний экологийн аюулгүй байдлыг баталгаажуулж, мал аж ахуйн нутгийн мал аж ахуйн хөгжил ба малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн зөвлөл 2011 оны 6-р сарын 1-ний өдөр “Төрийн зөвлөлийн мал аж ахуйн орны эрүүлээр хурдтай хөгжих хурдасгуурын тухай хэдэн санал”-ыг нийтлэж, тал нутгийн экологийн хамгаалалтын нөхөн олговор болон хөхүүлэн шагнах механизмыг хэрэгжүүлэхээр тогтов. Голдуу мал бэлчээрлүүлэхийг хориглох, сайн чанарын өвсөөр хангах, малчдын үйлдвэрлэлийн хэрэгслийн ерөнхий нөхөн олговор олгох зэрэг арга хэмжээ авч, мал аж ахуйн нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх болон тал нутгийн экологийг тогтвортой сэргээж байна.  


 Тал нутгийн экологийн хамгаалалтын нөхөн олговор ба шагнан урамшуулах механизмыг хэрэгжүүлж байгаа Өвөр Монгол, Шиньжян, Төвд, Хөх нуур, Сычуань, Ганьсү, Ниншя болон Юннань зэрэг 8 гол мужид хүний хүчээр ургуулсан бэлчээрийн сайн чанарын үрийн нөхөн олговорын  тэжээл бордоог хангана. Төрийн сангаас 1 акр талбай бүрт 10 юаний нөхөн олговор өгнө. Малчдын үйлдвэрлэлд хэрэглэх дизель түлш зэрэг үйлдвэрлэлийн хэрэгсэлд нөхөн олговор өгч, төрийн сангаас өрх бүрт 500 юаний нөхөн олговор олгоно. Мал аж ахуйн орны мал аж ахуйн машин зориулалттай техник худалдан авахыг дэмжих нөхөн олговроор дэмжинэ. Олон төрөл хэлбэрийн мал аж ахуйн даатгалыг хөгжүүлэх ба мал аж ахуйн даатгалын зардал мөнгөний нөхөн олговор өгөх болов.


 Экологийн нөхөн олговор ба шагнан урамшуулах механизмыг төгөлдөржүүлж, экологийн ноцтой эвдэгдсэн бүс нутгийн иргэдийг зохион байгуулж, экологийн сэргээлтийг сайжруулах, дархан цаазтай бүс, экологийн чадавхит бүс ба тал нутаг, ой, нуга, цөлийн хамгаалалтыг дээшлүүлж, даацаас хэтрүүлж маллах, атар газрыг замбараагүй хагалах, ой модыг огтлохыг хатуу хориглон, эрчим хүчийг хэмнэх, заг,цагаан гоёог үргэлжлүүлэн тарих, агаарын бохирдлыг багасгах үүргийг биелүүлэхээ батлав. Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож, аж үйлдвэр, зам харилцаа, барилга болон олон нийтийн байгууламж зэрэг салбарын эрчим хүчний хэмнэлт, ойн бүсийн нүүрстөрөгчийг шингээх технологийн төслийг хэрэгжүүлснээс Өвөр Монголын цөлжилтийн талбай жилээс жилд багассаар байна. Цөлжилтийн эсрэг амьдрал амь биеэ зориулсан Сөхөө настан, Бао Шиүлан зэрэг хүмүүсийн үйл ажиллагаа хаа холын элсэн манханы эх нутгуудаас сонсогдсоор байна. Өвөр Монгол Улаан бухын цөл, Хөвчийн элс, Хорчин цөл, Муу-Усын цөл, Бадайн жарны цөл зэрэг олон цөл нутагтай. Өвөр Монголын төр засаг, иргэд сэтгэл нэгдэн нутаг нутгийн газрын хөрс шорооны онцлогт зохицуулан өөр өөр арга бодлого, төслүүдийг хэрэгжүүлж байна.

Найруулагч: Урантунгалаг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл