solongonews
Дэлхийн IV ухаалаг хурлыг “Онлайн”-аар зохион байгуужээ
2020-06-23 21:27
Дэлхийн дөрөв дэх удаагийн ухаалаг хурлыг “Онлайн”-аар зохион байгуулж байна.

   

Өнөөдөр буюу 06-р сарын 23-ны өдрийн үдээс хойш дэлхийн дөрөв дэх удаагийн ухаалаг хурал нээлтээ хийлээ. Энэ удаагийн хурал нь “Онлайн” хэмээх шинэ хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү арга хэлбэр нь дэлхийн улс орны үзэгчид оролцогчдын хувьд хол зайг давж ухаалаг технологийн салбарт анхаарал хандуулах нөхцөл боломжийг олгож байгаа болно.

Хурлын үеэр мөн Дэлхийн ухаалаг жолоодлогын сорилт, Ухаалаг аюулгүй байдлын тэмцээн, Ухаалаг спортын хурал зэрэг арга хэмжээг “Онлайн” хэлбэрээр зохион байгуулна хэмээн мэдээлж байна.

Үүнээс гадна эх сурвалжийн танилцуулж байгаагаар “Онлайн” хэлбэрээр зохион байгуулах нь өртөг бага, цаг хугацааны зөрөө байхгүй, зохион байгуулах талбай, хүн, аюулгүй байдлаас шалтгаалахгүй зэрэг давуу талтай байна.

Түүнчлэн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийг тооны талд хязгаарлахгүй байх ажээ.

   Тус удаагийн хуралын “Онлайн технологийн үзэсгэлэн “нь 3D технологийг ашиглаж, Тяньжиний улсын үзэсгэлэнгийн орд ба үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийг өнцөг болгоноос харуулж чадах бөгөөд AI ухаалаг дуут технологи ба онлайн шууд дамжуулалтын функцийг ашиглаж, үзэгчид болон оролцогчид харилцан санал бодол солилцох болно. Мөн хуралын үеэр,судалгааны инноваци,ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг зам харилцаа, ухаалаг амьдрал ахуй, ухаалаг хот, их датагийн зургаан үзмэрийн орд зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж ба байгууллага нэгжүүд оролцох болно хэмээн дуулгав.

 

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://it.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл