Ярилцлагын явцад хоёр талын эдийн засгийн хөгжлийн байдлыг танилцуулж, Хятадын “Нэг бүс нэг зам” бодлогын хөгжлийн боломжийг түшиглэн, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг сайжруулж, хоёр орны эдийн засгийн хөгжлийг түлхүү ахиулж, газар нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралд тус дөхөм үзүүлэх зэрэг талаар санал бодлоо хуваалцсан байна. Хоёр тал Эрээн хотод Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх талын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрт Эрээн хотын “Замч” компани үзэсгэлэнгийн талбай, аялал жуучлалын төсөл, хамрагдах дэд бүтцийн тоног төхөөрөмж, үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хангахаар болж, Монгол Улсын DS нийгэмлэг нь үзэсгэлэнд оролцох бизнесменүүдийг зохион байгуулан, бараа бүтээгдэхүүнийг хариуцах болжээ.
Мөн “Замч” компанийн хил дамнасан электрон бизнес тавцангаар (интерет тавцан) болон дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах зэргээр Хятад, Монголын хилийн хамтарсан худалдааг ахиулна.
Монгол Улсын DS нийгэмлэг нь 2015 оны 01-р сард байгуулагдсан Монгол Улсын шилдэг бараа бүтээгдэхүүнийг иж бүрнээр нь бүрдүүлсэн хамт олон болно. Одоо 100 гаруй гишүүн аж ахуй нэгжтэй бөгөөд Хятадын Ши Жиазуан, Хайлаар, Баяннуур зэрэг газруудад үзэсгэлэн худалдаа зохин байгуулж байсан удаатай.
Эрээн хотын “Замч” компани нь төсөв төлөвлөгөө зохиох, соёл спортын арга хэмжээ зохион байгуулах, идээ ундаа, аялал жуулчлал зэрэг олон төрлийн арга хэмжээг явуулдаг компани болно. Өнгөрсөн онд “Замч” компани Монгол Улсын DS нийгэмлэгтэй хамтран “Мөнгөн өвлийн Үзэмчин-2018 цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г амжилттай зохион байгуулж, олон иргэдийн өндөр үнэлгээг хүртсэн байна.
