Хамгийн нандин мэдрэмж – ХАЙР
2015-12-28 18:21
Хайрын тухай үгс...

Хүнд байх хамгийн сайхан чанарыг хайр гаргаж ирдэг.

Хайр толгойгоор биш зөвхөн зүрх сэтгэлээрээ амьдардаг байсан бол хамгийн сайхан нь байх байсан.

Анхны хайр хүний сүүлийн амьсгал хүртэл зүрх сэтгэлд хамт байдаг. Тан дээр дахиж нэг, хоёр хүн ирэх боловч анхны хайрыг хэн ч давтаж чадахгүй.

Хайр – бол хүмүүний оршин тогтнохын учир юм.

Хайр – бол амьдрах хүсэл.

Хорвоо дээр хайраас илүү хүчтэй зүйл гэж үгүй.

Хайр таныг үргэлж жаргалтай байлгаж, таны сэтгэл бие дотроо “бүжиглэж” байхыг хэлнэ.

Бие биедээ хэлсэн үгээр хайрыг хэмжиж болохгүй, харин хамт байсан он жилүүд, жаргалтай мөчүүдээр хэмжинэ. Жинхэнэ хайр гэдэг 10 жил хамтдаа байсан ч бие биенийгээ гэсэн сэтгэл унтрахгүй, хамтдаа байгаадаа хэмжээлшгүй ихээр баяртай байхыг хэлнэ.

Хүмүүний том зорилго бол хайрыг таних явдал юм. Хайрыг бид бусдаар сэрээх биш, эхлээд өөрөөрөө дараа нь бие биенийгээ сэрээх юм.

Хүн хайраар амьдралыг эхэлж, хайраар дуусгадаг жамтай. Хайр үгүй бол амьдрал үгүй.

Хайргүйгээр амьдрал утга үгүй. Амьдрал утгагүй байна гэдэг хүмүүс хайрыг олж хараагүй учраас хэлдэг.

Хүнийг ганцаараа хайрлана гэдэг ёроолгүй саванд ус цутгахтай адил. Ёроолыг битүүлэх хүнийг олох нь бүх хэрэг бүтлээ гэсэн үг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
