solongonews
Бэйдөү навигац систем өнөөдрөөс эхлэн дэлхий дахинд үйлчилгээ үзүүлнэ
2018-12-27 22:25
Бэйдөү навигац систем өнөөдрөөс эхлэн дэлхий дахинд үйлчилгээ үзүүлнэ.

Өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр Бээжинд "Бэйдөү" навигацын системийн хэвлэлийн төлөөлөгч Ран Чэнчи: - Хятадын "Бэйдөү III" үндсэн системийг байгуулж дуусгасан бөгөөд өнөөдрөөс эхлэн дэлхий дахинд үйлчилгээ үзүүлнэ хэмээн зарласан байна. Энэ нь Бэйдөү системийн үйлчилгээний хүрээ өргөжин тэлж, олон улсын эрин үед орсныг харуулж байгаа аж.

Бэйдөү систем бол Хятад улс бие даан зохион бүтээж, бие даан ажиллуулж байгаа дэлхийн хиймэл дагуулын бусад системтэй уялдан хамт ашиглаж болох хиймэл дагуулын навигацын систем юм. Тус систем дэлхийн хэмжээнд 24 цагаар хэрэглэгчдэд төрөл бүрийн, оновчтой, найдвартай, байрлал тогтоох, навигац, цаг тааруулах үйлчилгээ үзүүлэх болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл