Төмөр замаар зорчигчдын тоо 7 хоног дараалан 10 сая хүрчээ
2018-02-28 10:58
02-р сарын 26-нд төмөр замаар зорчигчдын тоо давхацсан тоогоор 10 сая 840 мянгад хүрч, бага зэрэг буурсан хэдий ч зорчигчдын тоо 7 хоног дараалан 10 сая хүрчээ.
02-р сарын 26-нд Хятадын бүх нутагт зорчигч тээврийн 8155 галт тэрэг ажилласнаас 884 цувааг цагаан сарын баярт зориулан шинээр нэмжээ. 2-р сарын 27-нд Хятадын төмөр замаар зорчигчдын тоо ялимгүй буурч, давхацсан тоогоор 10 сая 260 мянгад хүрнэ хэмээн тооцоолж байна. Мөн нийт 866 цуваа галт тэргийг нэмж ажиллуулах юм байна. Зорчигчдын урсгалын дараачийн оргил үе цагаан сарын шинийн 15-ны үеэр болно.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
