Олон улсын жижиг одон гарагийг нэрлэх хороо мэдэгдэл гаргаж, олон улсын 347336 тоот жижиг одон гарагийг Хятад улсын эртний биологич академич Жан Миманийн нэрээр “Жан Мимань гараг” хэмээн албан ёсоор нэрлэхээр шийдвэрлэсэн гэжээ.
Академич Жан Мимань Хятадын дөрвөн хөлт амьтны үүсэл гарлын судлалыг үүсгэгч бөгөөд эрт дээр үеийн сээр нуруутан амьтны хувьслыг судлахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь сайшаахын тулд тус шийдвэрийг гаргасан юм.
2018 онд Жан Мимань “Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтэн” цолыг хүртэж байсан бөгөөд шагнал гардуулах ёслол дээр 80 насыг давсан эрдэмтэн маань Франц, Англи, Хятад зэрэг олон улсын хэлээр 5 минутын илтгэл тавьж, сэтгэгдлээ хуваалцаж байжээ.
