solongonews
Шинэ бүтээлийн патентын хүчин төгөлдөр тоо өмнөх онтой харьцуулахад 17.5 хувиар өсөв
2022-07-13 10:32
Зургаадугаар сарын эцсийн байдлаар Хятадад шинэ бүтээлийн патентын хүчин төгөлдөр тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өсчээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 07-р сарын 12-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл энэ оны 06-р сарын эцсийн байдлаар Хятадад хүчин төгөлдөр шинэ бүтээлийн патентын тоо 3.906 сая ширхэг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.5 хувиар өссөн байна. Хүчинтэй бүртгэгдсэн барааны тэмдгийн тоо 40.545 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албаны хүний ​​хэлснээр, энэ оны эхний хагаст дотоодын аж ахуйн нэгжүүд инновацийн эрч хүчээ хадгалсан байна. 06-р сарын эцсийн байдлаар хүчин төгөлдөр шинэ бүтээлийн патенттай дотоодын 325 мянган аж ахуйн нэгж байгаа нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өсч, аж ахуйн нэгжүүд 2.107 сая хүчин төгөлдөр шинэ бүтээлийн патенттай байсан нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн байж, энэ нь улсын дундаж өсөлтөөс 4.5 пунктээр өндөр байна.

Шинээр гарч ирж буй технологийн салбарт Хятадын патентын нөөц бэхжсэн. Мэдээллийн дагуу, 06-р сарын эцсийн байдлаар, Хятадад хүчин төгөлдөр шинэ бүтээлийн патентын тоогоор эхний гурван техникийн салбар нь компьютерийн технологи, хэмжилт, дижитал харилцаа холбооны салбар бөгөөд нийт дүнгийн 9.4 хувь, 7.6 хувь ба 6.8 хувийг тус тус эзэлж байна. Өсөлтийн хурдаар эхний гуравт мэдээллийн техникийн удирдлагын арга, компьютерийн технологи, эмнэлгийн технологи өмнөх оны мөн үеийнхээс 78.5 хувь, 32.3 хувь ба 27.1 хувиар тус тус өссөн байна.

Хятадын хилийн чанад дахь шинэ бүтээлийн патентын зөвшөөрөл ч мөн эерэг хөгжлийн хандлагыг харуулсан. 2021 онд дэлхийн томоохон улс орон, бүс нутгуудад бодитой шалгалт хийсний дараа Хятадаас мэдүүлэг гаргагчдын шинэ бүтээлийн патентын зөвшөөрлийн тоо 46 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдэж, 2016 оныхоос 2.4 дахин нэмэгдсэн мөртөө энэ нь "Арван гуравдугаар таван жил"-ээс хойших эрчимтэй өсөлтийн эрчмийг үргэлжлүүлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл